УИХ-ын 37 дугаар тогтоолын хэрэгжилттэй холбогдуулан Хүний эрхийн үндэсний комиссоос мэдээлэл хийж байна.
----------------------
Улсын хэмжээнд хагас болон хөгжлийн бэрхшээлтэй, өрх толгойлсон айлд амьдарч буй хүүхдүүдийн бүртгэлийг хийх, нэгдсэн сан бүрдүүлж хяналт тавих, эрсдэлт бүлэгт байгаа хүүхдүүдийн амьжиргааг тэтгэх мөнгөн тэтгэмжийн санг бүрдүүлэх, тэтгэвэр тэтгэмжийн хувь хэмжээг нэмэгдүүлэх тусгайлан бодлого боловсруулж хэрэгжүүлэх гэсэн тогтоолын заалт бий. Үүн дээр Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлсэн. Тухайлбал, тэжээгчээ алдсан хагас болон бүтэн өнчин хүүхдийн тэтгвэрийн доод хэмжээг 2025 онд 6 хувиар нэмэгдүүлж 397.5 мянган төгрөгт хүргэсэн байна. Мөн байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг асарч буй иргэнд олгох асаргааны тэтгэмжийг 30 хувиар нэмэгдүүлсэн нь ахиц дэвшил харагдаж байна. Дараагийн асуудал нь, хорих ангиас суллагдах, бэлтгэх хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай санхүүжилтыг шийдвэрлэх заалт байсан. Хуульзүйн яамны харьяа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх нээлттэй, хаалттай хорих ангиудад эргэлт уулзалтын өрөөг зарим газарт шинээр хийж, засварласан, урсгал засвар хийсэн гэсэн тайлан ирүүлсэн.
Мөн бүрэн хэрэгжсэн заалт нь, бүх шатны сонгуульд нэр дэвшиж буй хөгжлийн бэрхшээлтэй нэр дэвшигчид сурталчилгааны материал хэвлүүлэх,түгээх, хүртээмжтэй тээврийн хэрэгсэл, сурталчилгааны байраар хангах, дохионы хэлмэрч, хувийн туслах ажиллуулах зэрэг дэмжих үйлчилгээ авахад нь төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлдэг байх. Төрөөс төлбөр татварын хөнгөлөлт үзүүлэх зэрэг эрхзүйн зохицуулалтыг бий болгох гэсэн заалт байсан. Үүн дээр УИХ-ын сонгуулийн тухай хууль, улс төрийн намуудын тухай хуульд заасны дагуу нэр дэвшигчийн квотоос илүү нэр дэвшүүлсэн эмэгтэй улс төрч болон хөгжлийн бэрхшээлтэй улс төрчийг нэр дэвшүүлсэн нам эвсэлд тодорхой хэмжээний хуулийн зохицуулалттай. Энэ хүрээнд нам эвсэлд 891 сая төгрөгийг олгохоор СЕХ-ны даргын төсвийн багцанд төсөв тусгагдсан гэсэн хэрэгжилтийн тайлан ирсэн.
УИХ-ын 37 дугаар тогтоол нь 2024 оны тавдугаар сарын 30-нд батлагдсан бөгөөд энэ хугацаанд бүрэн хэрэгжүүлэхэд шаардлагатай төсөв, хүний нөөц зэрэг үе шаттай зайлшгүй хэрэгжүүлэх арга хэмжээнүүд бий. Гэхдээ тайланг нэгтгэж үзэхэд 2024 оны сүүлийн хагас жилд хийсэн үйл ажиллагааны мэдээллийг авч тайланг нэгтгэсэн байна. Хэрэгжих шатанд байгаа 9 арга хэмжээ нь тавьсан зорилтод бүрэн хүрээгүй ч төсөв санхүүг хэсэгчлэн шийдсэн, тодорхой арга хэмжээнүүдийг авсан дээд шатны байгууллагад хууль тогтоомжийн төслөө өргөн барьсан, холбогдох байгууллагуудын шийдвэр гарсан зэрэг үр дүнтэй арга хэмжээнүүдийг авч үзсэн. Тухайлбал,
Гавьяат барилгачин, М.Могойторт Хөдөлмөрийн баатар цол хүртээв
Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
Чөлөөт худалдааны түр хэлэлцээрийг бодит үр дүнд хүргэнэ
Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна
Хүнд цаг үед түлш, шатахуун тогтвортой нийлүүлж буй Оросын ард түмэнд Ерөнхий сайд Н.Учрал талархал илэрхийллээ
Өнөөдөр тэгш дугаартай автомашинууд замын хөдөлгөөнд оролцоно
Н.Учрал: Монгол улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна