О.Сэргэлэн: Хориход очиж П.Батчулуун эмчтэй уулзсан. "Би яах гэж, юуны төлөө бүх бие эрүүл мэнд, амь амьдралаа зориулчихаад сүүлд ийм байдалд орчихоод сууж байна" гэж уйлж байна

Moderator
2025/03/19

Бид сэтгүүл зүйг мэдэхгүй, шүүгч биш болохоор хууль сайн мэдэхгүй, хэн нэгнийг буруутгаагүй. Сүүлийн гурван жилд 30 гаруй хүн донор хүлээж байгаад хорвоогийн мөнх бусыг үзлээ. Ядаж Донорын хуулиа уншаад, тэр айхтар мэдээллээ нягталчихаад гаргахгүй дээ гэсэн гомдол харамсал бидэнд төрдөг. Одоо 430 гаруй хүн донор хүлээж байна...

2013 онд Донорын хуулийн хэлэлцүүлэг хийхээр хурал зарлаад байхад П.Батчулуун эмч гэнэт ухаан алдаж, зүрх нь зогссон. Эмнэлэг, эмч нарын дунд байсан учир сэхээн амьдруулах үйл ажиллагаа явуулж, 10 гаруй минутын дараа сэргэсэн...