Н.Учрал: 1XBET-ийн хар сүлжээг бүрэн таслан зогсоох хуулийг энэ 7 хоногт УИХ-д өргөн мэдүүлнэ

Moderator
2025/03/17

Цахим мөрийтэй, бооцоот тоглоом хүний хөдөлмөрлөж олсон бүхнийг нэг шөнийн дотор үгүй хийж, итгэлийг нь хулгайлж, гэр бүлээс нь эхлээд хайртай бүхнийг нь булааж байна. Тиймээс иргэдийнхээ зовлонгоор завшдаг энэ хар сүлжээг бүрэн таслан зогсоохын тулд хууль эрх зүй, бодлогын түвшинд шаардлагатай бүх арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр ажлын хэсэг зогсолтгүй ажилласаар байна. Энэ долоо хоногт УИХ-д холбогдох хуулийн өөрчлөлтийг өргөн мэдүүлнэ