Н.Учрал: Засгийн газар нутгийн өөрөө удирдах байгууллагын шийдвэрийг шууд цуцлуулах боломжгүй. Тиймээс чиглэл хүргүүлсэн

Moderator
2025/03/17

ЗГХЭГ-ын дарга Н.Учрал: Засгийн газраас дулааны үнэ нэмэх асуудлыг хойшлуулах, хууль дагаж татвар татаас нэмэхгүй байх, гаргасан шийдвэрээ эргэж харах чиглэл өгсөн. Засгийн газар нутгийн өөрөө удирдах байгууллагын шийдвэрийг шууд цуцлуулах боломжгүй. Тиймээс чиглэл хүргүүлсэн.

Олон улсын эдийн засгийн нөхцөл байдалтай холбоотой асуудлын ачааг иргэдэд үүрүүлж болохгүй. НИТХ, ИТХ Засгийн газрын зөвлөмжийг дагах үүрэгтэй. Одоогоор төсөвт тодотгол хийх нөхцөл байдал үүсээгүй" гэв.