"Хашаандаа сайхан амьдаръя" фэйсбүүк группийн админ Ц.Түмэнбаяр гэр хорооллыг утаагүй болгох олон төслийг санаачлан, контент бүтээж ирсэн. Тэрбээр өнгөрсөн нэгдүгээр сард НЗДТГ-ын 28.5 тэрбум төгрөгөөр 32 000 зуух авах тендерийг эсэргүүцэж, мэдээлэл түгээж байсан юм.
Түүний энэ үйлдэлд нүүдэлчин зуух нийлүүлэгч "Экоресурс" ХХК компани 1 тэрбум төгрөг нэхэмжилжээ.
Ц.Түмэнбаяр энэ талаар өөрийн цахим хуудаснаа “Шүүхээс нэхэмжлэх гардаж авлаа. Нийслэлд 28,5тэрбум₮ 32.000ш стандартын шаардлага хангахгүй зуух шахах оролдлого хийж байсан нөхдүүд намайг шүүхэд өгч тэрбум төгрөг нэхэмжилсэн байна. Өнгөрсөн 12 дугаар сард БГД-т шахсан 2000ш зуухыг нь иргэд ашиглахгүй гаргаж хаясан байгаа тухай баримтыг нь би дэлгэсэн юм. Тэхээр иргэдийн хэрэгцээ шаардлага хангахгүй байгаа 2000ш зуух шахсан асуудлаар нь шүүхэд гомдол гаргахаа албан ёсоор мэдэгдэж байна. Татвар төлөгчдийн 2 тэрбум төгрөгийг төмрийн хог болгосноо тайлбарлаарай! Экоресурс ХХК” хэмээн нийтэлжээ.
Хүрэн баавгайн дуудлага мэдээллийн байршлыг цахимаар харах боломжтой боллоо
ЗГ: Орчин үеийн технологийг мал тооллогод турших асуудлыг хэлэлцэнэ
Дарханы төмөрлөгийн үйлдвэр Үндэсний баялгийн санд 36 тэрбум төгрөг төвлөрүүлжээ
Гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 16 мэдэгдэл бичиж хүргүүлжээ
ТАНИЛЦ: 11 дүгээр сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
М.Онон: Тэр бичлэгт би байгаагүй. Тухайн цагт үед гэр бүлийнхэнтэйгээ амарч байсан
Орон сууцжуулалтын тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэнэ