Иргэн О.Отгонтөгс авто машины татварын нэмэгдэлтэй холбоотой асуудлаар өөрийн цахим хуудсаараа дамжуулан хотын удирдлагуудад шаардлага тавьсныг НИТХ-ын дарга А.Баяр хүлээн авч, уулзлаа. НИТХ-ын дарга А.Баяр “Иргэний нийгмийн байгууллага иргэдийнхээ, та бүхнийхээ үгийг сонсох үүрэгтэй. Тиймээс иргэн, төр хоорондоо ойлголцож, хамтраад асуудлаа давах нь чухал. Авто машины татварыг нэмснээр Улаанбаатар хотын авто замын сүлжээг өргөтгөн сайжруулах, тэг зогсоход бэлэн болчихсон түгжрэлийг шийдэх зорилготой. Нийслэл Улаанбаатар олон төвт хот болон өргөжих, сууриа тавьж, бүтээн байгуулалтаа шинээр төлөвлөсөн, иргэн амьдрахад таатай, цоо шинэ хот болох нөхцөл, суурь нь бэхжээд бид итгэл үнэмшил дүүрэн ажиллаж байна. НИТХ-аас гарч байгаа шийдвэрээ бид иргэд, олон нийтэд нээлттэй, ил тод танилцуулж байгаа. Цаашид ч энэ зарчмаа алдахгүй. Мэдээлэл дутуугаас, олон нийт мэдээлэлгүй байдлаас төр, иргэн хоорондын үл ойлголцол үүсдэг. Тиймээс иргэд мэдээлжих нь чухал" гэлээ.
Чөлөөт худалдааны түр хэлэлцээрийг бодит үр дүнд хүргэнэ
Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна
Хүнд цаг үед түлш, шатахуун тогтвортой нийлүүлж буй Оросын ард түмэнд Ерөнхий сайд Н.Учрал талархал илэрхийллээ
Өнөөдөр тэгш дугаартай автомашинууд замын хөдөлгөөнд оролцоно
Н.Учрал: Монгол улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна
С.Бямбацогтод Япон Улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү бараалхлаа
ОХУ Монгол улсад түлш шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна