2025 оны Монгол хэл бичгийн шалгалтыг ирэх дөрөвдүгээр сарын 18, 19-нд хоёр өдрийн турш зохион байгуулна. Боловсролын сайдын элсэлтийн шалгалтад оруулсан нэмэлт өөрчлөлтөөр 10, 11 дүгээр ангийн сурагчид монгол хэл, бичгийн шалгалт өгөх боломж бүрдсэн билээ.
Дөрөвдүгээр сарын 18-ны баасан гарагт 12 дугаар ангийн сурагчид, 19-ний бямба гарагт 10 болон 11 дүгээр ангийн сурагчид шалгалтаа өгнө.
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл энэ сарын 14-ний өдрийн 18:00 цагт хаагдах бөгөөд шалгуулагчид http://eyesh.eec.mn/ сайтаар нэвтрэн орж, хувийн мэдээллээ оруулан бүртгэлийн дугаар, нууц үг авч, зургаа оруулснаар албан ёсоор баталгаажна.
Түүнчлэн МХБШ-ын агуулгын хүрээ 10-12 ангид ижил байх ч шалгалтын сэдэв болон материал нь өөр байна.
10 болон 11 дүгээр ангийн шалгуулагчид босго оноог давсан тохиолдолд дахин шалгалт өгөхгүй байж болно. Харин өөрийн авсан оноондоо сэтгэл хангалуун бус байвал дахин шалгалтад орж оноогоо ахиулах боломжтой.
Хүрэн баавгайн дуудлага мэдээллийн байршлыг цахимаар харах боломжтой боллоо
ЗГ: Орчин үеийн технологийг мал тооллогод турших асуудлыг хэлэлцэнэ
Дарханы төмөрлөгийн үйлдвэр Үндэсний баялгийн санд 36 тэрбум төгрөг төвлөрүүлжээ
Гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 16 мэдэгдэл бичиж хүргүүлжээ
ТАНИЛЦ: 11 дүгээр сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
М.Онон: Тэр бичлэгт би байгаагүй. Тухайн цагт үед гэр бүлийнхэнтэйгээ амарч байсан
Орон сууцжуулалтын тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэнэ