Л.Энх-Амгалан: Монгол, Австри улсын иргэд хоёр улсын нийгмийн даатгалын үйлчилгээнд тэгш эрхтэйгээр хамрагдах боломж бүрдлээ

Moderator
2025/03/12

Монгол Улс болон Бүгд Найрамдах Австри Улсын хооронд Нийгмийн хамгааллын тухай хэлэлцээр байгуулах шинжээчдийн түвшний 3 дахь шатны хэлэлцээ болж өндөрлөлөө.

Хэлэлцээг Монголын талаас Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Б.Батжаргал, Австрийн талаас тус улсын Европ болон олон улсын харилцааны яамны газрын дарга Бернхард Фаустенхаммер ахлан хийлээ.