Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн нэрэмжит төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын 2024 оны “Буудлагын аварга шалгаруулах тэмцээн” 2024 оны 09 дүгээр сарын 18-19-ний өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа.

Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан туршлага солилцох, алба хаагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх зорилготой тус тэмцээний нийлбэр дүнгээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага тэргүүн байрт шалгарч, шилжин явах цомын эзэн боллоо.

Нийлбэр дүнгээр хоёрдугаар байрт Төрийн тусгай хамгаалалтын газар, гуравдугаар байрт Тагнуулын ерөнхий газар тус тус шалгарлаа.

Тэмцээнд төрийн цэргийн болон хууль сахиулах 13 байгууллагын 180 гаруй тамирчин оролцож, удирдлагын, захиргааны, тусгай бүлгийн баг гэсэн төрлөөр хурд хүч, цэц мэргэнээ сорин өрсөлдөж, шилдгүүдээ тодрууллаа.

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Саксони муж улсад айлчилж байна
Монгол, Германы боловсролын салбарын хамтын ажиллагааны баримт бичгүүдийг байгуулав
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Саксони муж улсын Ландтагийн Ерөнхийлөгч бараалхлаа
Жолооч та өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндийг хамгаалж, замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцоно уу
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2228 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Замын нөхцөлд хурдаа тохируулан, шаардлага хангасан өвлийн улирлын дугуйг ашиглана уу
Орон нутгийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг шинэчилж, чанар, хүртээмжийг сайжруулна
Сэтгэгдэл бичигдээгүй байна