Банкны салбарт “малчны зээл” гэх том орлогын эх үүсвэр бий. Санхүүгийн мэдлэг боловсрол дундуур, малаа зарж борлуулахаас өөрөөр бэлэн мөнгөний бараа хардаггүй хөдөөгийн малчдыг арилжааны банкууд элэг барьж өндөр хүүтэй зээл олгодог нь нууц биш.
Тухайлбал 2023 оны 12 дугаар сарын байдлаар малчны зээлийн хүү цалингийн зээлийн хүүгээс 3.3 хувиар өндөр буюу 21 хувьтай байгааг доорх хүснэгтээс харж болно.
Түүнчлэн албан бус мэдээллээр нийт малчдын 80 гаруй хувь нь малчны зээлтэй гэх мэдээлэл бий. Гэтэл энэ жил баруун болон зүүн аймгуудын нутгаар сүүлийн бараг 50 гаруй жил ажиглагдаагүй их хэмжээний цас орж, хүн малгүй хэцүү өвлийг өнгөрөөж байна.
Тиймээс тогтмол орлогогүй, тэнгэрт тулсан өндөр хүү төлж зээл авдаг малчид ирэх хаврын зээлээ хэрхэн төлөх нь толгойны өвчин болж буй. Үүнтэй зэрэгцээд “малчдын зээлийг тэглэнэ” гэх “ШАР ТОС” шиг мэдээлэл цахим орчинд гарах болсон. Ядаж л зээл тэглэх нь байг гэхэд төлөлтийг хойшлуулах арга чарга байгаа эсэхэд малчид чих тавих болов.
Үнэгүй өвс тэжээл авч, өр зээлээсээ салах хүсэл байвч ХҮНИЙ ГАР ХАРДАГГҮЙ монгол малчид “зээл тэглээд өгөөч” гэж суулт зарлахгүй нь тодорхой. Үндсэн хуулийн 5.5-д “Мал сүрэг бол үндэсний баялаг мөн бөгөөд төрийн хамгаалалтад байна” хэмээн заасан байдаг. Тэгвэл монголын төр үндэсний баялгийг үржүүлж яваа малчдаа хэрхэн харж үзэх нь хүлээгдэж буй асуудал болов.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
АН-ын ҮБХ-ны 28 гишүүнийг нэгтгэсэн “Новекс” клуб улс төрийн фракц болсноо зарлалаа
Агаар бохирдуулагч бодисууд стандарт хэмжээнээс 1-2.4 дахин их байна
УДШ: Академич С.Чулууны нэр хүндэд халдсан гэж шийдвэрлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1976 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй албан тушаалтнуудыг нарийвчлан шалгуулахаар шилжүүлэв
Цас орж, цасан шуурга шуурч, хүйтэрнэ
Авлигын хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна