“Мөрөөдлийн театр”-ын жүжигчин Д.Баттөмөрт МУГЖ цол хүртээхээр болжээ

Moderator
2024/02/06

“Мөрөөдлийн театр”-ын жүжигчин Д.Баттөмөрт МУГЖ цол хүртээхээр болжээ. Тэрбээр анх хошин урлагийн “Х-Түц” продакшнаас ажлын гараагаа эхэлж,  одоо “Мөрөөдлийн театр”-т жүжигчнээр ажиллаж, цөөнгүй дэлгэцийн уран бүтээлд тоглож яваа чадварлаг нэгэн юм. Жүжигчин Д.Баттөмөр 20 гаруй жил ажиллахдаа тайз, дэлгэцийн 30 гаруй уран бүтээлд тоглож, "Трио" УСК-гоороо таван тивийн 17 улсаас 22 шагнал хүртсэн юм.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна