Түүнийг мартах учиргүй

Moderator
2024/02/05

Төв талбайд хөшөө нь сүндэрлэх Жанжин Д.Сүхбаатар 1893 оны энэ өдөр эцэг “Цагаан дээлт” хэмээх Дамдины хүү болон тухайн үеийн Маймаа хот буюу одоогийн  Амгаланд мэндэлсэн байдаг. Тэнд мэндэлсэн болоод ч тэр үү “Жанжин” клуб гэж түүх өгүүлсэн тэр жижигхэн Соёлын төв  зуунаас зуун дамжин  мөн л Амгаланд оршсоор буй юм.

Өнөөгийн Монгол Улсын тусгаар тогтнол эрх чөлөөний тухай тууштай тэмцэж, бидэнд өнөөдрийн энэ амьдралыг авчирсан түүний гавьяаг өдгөө бараг мартаж, зөвхөн хөшөө нь байдаг болохоор л  энэ хүний тухай ярих ёстой, мэдэх ёстой юм шигээр  хандах болсон нь нууц биш.

Их жанжныхаа тухай 1950, 1960-аад оныхон ёстой л “ба бэ”-гүй мэддэг байсан. Яагаад гэвэл тухайн үед 2 дугаар ангийн “Унших бичиг”-ийн номд  хүүхдийн тэр жижигхээн ой ухаанд гүн шингэтэл нь маш чадварлагаар жанжны намтрыг түүхчлэн бичсэн байдаг  байв...

Өнөөдөр их жанжин Д.Сүхбаатарын үр хүүхэд, ач зээ, дөч, гуч нар нь өндөр өвгийнхөө гавьяагаар бахархдаг ч Монголын төр, монголын улстөрчид энэ тухай ганц үг ган хийдэггүйг гадна дотнынхон ч гайхдаг л юм.

Зүй нь бол Дамдины Сүхбаатар хэмээх энэ их хүмүүний журмын нөхдийнхөө хамтаар байгуулсан гавьяаг үеийн үед дурсан санах учиртай.  Учир иймд ЕБС-ийн түүх, нийгмийн хичээлд ч энэ тухай багтааж ч болно. 

Товчхондоо бол өнөөгийн Монгол Улсынхаа төлөө халуун залуу нас, амь амьдралаа үл хайрлан тэмцсэн их жанжин Д.Сүхбаатарын гавьяаг бид ардчиллын алтан хараацай, анхдагчдын нэг хэмээдэг С.Зориг агснаас ч илүү дурсах, мэдэх учиртай юм шүү дээ.

Тэр тусмаа  ядаж л Сүхбаатар  гэж нэрээр нь овоглосон аймгаас төрсөн гишүүд энэ хүний тухай  гац үг ганхийхгүй байгаа нь бүр ч тоогүй. 


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 59.153.114.146
    2024/02/11

    сүхбаатараа л санаж дурсаад хайрлаж хамгаалаад байгаа биздээ. мартсан зүйл байгаа юм _уу. эзэн чингис хоёрт бичигдэж байгаа биздээ.

    Хариулах