​ “Амьдын тамд” унасан хүнийг баривчлахаас өөр яалтай

Moderator
2024/01/25

Хий асгарч, аймшигт дэлбэрэлт болсны улмаас гурван аврагч амиа алдаж, 14 хүн хүнд, хөнгөн түлэгдэж, эмчилгээ хийлгэж байна. Мөнгөн дүнгээр тооцох хохирлын хэмжээ гарах болоогүй.
Улсын онцгой комиссын зүгээс шуурхай ажиллаж өнөөдрийн Засгийн газрын хуралдаанд өмсөх хувцас ч үгүй үлдсэн иргэдэд туслах хохирлын хэмжээг эхний ээлжид гарган танилцуулж, нөөц сангаас хохирлыг барагдуулах талаар яригдаж байна.
Харин нийтэд, нийгэмд хий тээвэрлэж явсан жолооч, 62 настай иргэнийг хуулийн байгууллага баривчлан, саатуулаад байгаа.
Гэхдээ бусдын яриад, бичээд байгаа шиг оргон зайлна гэдэг үндэслэлээр биш шүү. Түүнийг “өөрийн болон бусдын эрүүл мэндэд эрсдэл учруулж болзошгүй” гэж үзэж прокурор баривчлах саналыг шүүхэд хүргүүлсэн.
Өнөөдөр хүн бүр “Жолооч нь ч болов амьд байна ашгүй дээ” гэж байгаа биз. Үнэндээ тэр жолоочийн, гэр бүлийнх нь сэтгэлзүй ямар байгааг хэн ч тааварлашгүй. Энгийнээр бодоход л ажлаа хийж явахдаа олон хүний аминд хүрч, их хэмжээний, бүр амьдралдаа барих байтугай сонсоо ч үгүй мөнгөн дүн бүхий хохиролтой нүүр тулах болчхоод байгаа хүн шүү дээ.
Зүгээр л бод, өдгөө 62 настай хүн үр хүүхэд, ач, зээгээ эрхлүүлээд сууж байх тэтгэврийн насны хүн. Гэвч...
Түүнд ажил хэрэгтэй, ар гэрээ авч явах нь тэр жолоочийн үүрэг болчихсон нийгэм, бас цаг. Тэр ч утгаараа гэртээ сууж, амарч чадахгүй хатуухан хэлэхэд ажлын “мал” мэт зүтгэсний гор гэсэн үг.
Өнөөдөр хүн бүр тухайн жолоочийг чичилж, өрөвдөж, уянгалж, уурлаж байгаа биз. Гэлээ гээд тэр жолооч бүхнийг буцааж чадахгүй, бас сэтгэл нь шаналж, амьд үлдсэндээ харамсаж байгаа ч юм билүү хэн мэдлээ.
Хуулийн фирмүүд өмгөөллийн туслалцаа үзүүлэхээр болсон ч сэтгэлзүйн хувьд яав ч тогтвортой болоогүй л байгаа, хүн гэдэг утгаараа.
Харин хий тээвэрлүүлж байсан “Дашваанжил” компанийн захирал нь ослын ямар ч дүгнэлт гараагүй байхад л өөрөөсөө зайлуулж жолооч нарын буруу гэх тайлбар өгсөн байсан.
Тиймээс хуулийн байгууллагаас тусгаарлан саатуулж буй хэрэг. Одоо жолоочийг оролдох хэрэггүй. Хүссэн, хүсээгүй тэр амьд үлдсэндээ харамсаад эхэлчихсэн байгаа, энэ нийгмээс тэр айж байгаа.
Хэрэв олон нийт санаж байгаа бол 2020 оны долоодугаар сард Архангай аймгийн Цагаан даваанд гарсан аймшигт осол харамсал дагуулсны хэрээр олон хүнд сургамж болон үлдсэн. Найман хүний амь хохирч, найман иргэн эрүүл мэндээрээ хохирч таван автомашин, нэг мотоцикл шатсан.
Жолооч Б-г гэм буруутайд тооцож долоон жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, долоон жилийн хугацаагаар хорих ял ногдуулж, 2021 оны Өршөөлийн хуулиар таван жил болгон бууруулсан. Хохирогчдын хохирлын зарим хэсгийг том оврын машиныг эзэмшигч компаниас гаргуулахаар болсон тухай өнгөрөгч оны 11 сард шүүхээс шийдвэрлэсэн байдаг.


Сэтгэгдэл (66)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 106.102.128.149
    2024/01/29

    За зүгээр л байгаарай. Манай улсад л нас хөгшин гэдэг болохоос биш 50 60 тай хүмүүс жинхэнэ дадлага туршлагатай ямар ч ажил хийдэг хүмүүс байгаа шүү. Хийх ч ёстой .

    Хариулах
  • 66.181.191.215
    2024/01/27

    62 настай хүний хараа шөнө ямар байх уу? Болор цайж шөнийн харалган үүснэ. Өөрийнхөө ойр орчмын юмыг харах талбай багассан л байгаа. Энэ хүнээр аюултай бодис тээвэрлүүлж байгаа компани буруутай. Аягүй бол маш хямдхан үнээр ажиллуулж бгаа даа. Дашваанжил бүх хохирлыг барагдуулах ёстой.

    Хариулах
  • 59.153.113.150
    2024/01/27

    орцныхоо гадаа болон зам дагуу явж байсан хүмүүс тамхи асаахад л хаана нь ч гал дүрэлзэхээр орчин бүрдсэн байжээ гэж ойлгож байгаа шүү Хэдэн муу жолооч руу давшилах хэрэг байна уу

    Хариулах
  • 103.140.10.206
    2024/01/26

    Жолооч өвгөн ямарч буруугүй шүү бүх бичлэгыг сайн хараарай.

    Хариулах
  • 66.181.178.32
    2024/01/26

    Дашваанжилын захирал эхлээд бидэнд хамаагүй жолоочийн буруутай үйлдэл гэж байснаа л одоо манай компани хохирол төлнө, жолоочоо өмөөрнө л гэж байгаа. Айхтар. Угаасаа компанийн буруу. Яаж ч бодсон шөнийн 1 цагт 62 настай хүн замд гарах уу. Монголчууд харуй бүрийд хол замд гардаггүй, цан нараа тооцох зэргийг төдий насны хүн мэдэж л байгаа. Компани шөнө оройн цагаар хамгаалалтгүйгээр замд гаргана гэдэг бол маш эрсдэлтэй. Одоо өөрсдийгөө нэг л их гэгээн сайхан дүртэй болгож гэнэ.

    Хариулах
    • 126.75.65.252
      2024/01/26

      24 tsagaas hoish yavah zuvshuurultei ter tsagtaa yavsan

  • 66.181.189.166
    2024/01/26

    одоо газрын асуудал нэг бүрийг хэлэлцэж хот дотуур газын машин явуулахгүй байх замаа дахиж засах , шатахууны станц бүрийг хотоос гаргах , авилга авч өгч өгөлцсөн газрын гэрчилгээг хүчингүй болгох гээд хотыг бүрэн сууриар нь авч үзэх л болж дээ

    Хариулах
  • 103.215.14.2
    2024/01/26

    БҮХ ЗҮЙЛИЙГ СУУРИНААС НЬ ЭХЭЛЖ ЗАСАЖ ЗАЛРУУЛАХ ХЭРЭГТЭЙ

    Хариулах
  • 59.153.114.199
    2024/01/26

    Юу ч тодорхой болоогүй байхад танай сайт ямар гээч хүний захиалгаар хэнийг буруутгаж нүхийг нь малтаж хуцаад байгаа юм. Танай сайт, наад бичээч нар чинь шинжээч болчихоо юу. Танай худал үнэн долоосон долоогоогүй нийгэмд, хохирсон иргэдэд цаашлаад улс оронд хэцүү байгаа. Зүгээр байгаа байдлыг мэдээлэл болгоод хүргэж чадахгүй бол хогийн Хоншоороо дүрэлгүй хол бай!

    Хариулах
  • 66.181.160.118
    2024/01/26

    Гэрт нь сэтгэл зүйч очоод тайвшруулаад байлгаж болох л байсан,ингээд хоричихоор тэр хүнд элдэв муу л юм бодогдоно

    Хариулах
  • 66.181.160.99
    2024/01/26

    Яагаад ганц өвгөнийг яриад байна. Патролын жолооч яасан. Танай сайт худалдагдсан хогийн сайт. Дандаа нэг талаас нь харуулж, харлуулж, гутаадаг. Өөрсдийгөөө сэтгүүлч гэхээсээ ичих хэрэгтэй. Худалдагдсан янханууд.

    Хариулах
  • 103.212.119.59
    2024/01/26

    Ер нь бид нар нийгэмээрээ сэтгэл зүйгээ эмчилэх хэрэгтэй нэг бол их ухаантай улсууд эсвэл бүгд хар амиа бодсон ,хүний мууд дуртай худал,хуурмаг хүмүүс болчихжээ, хамгийн ойрхон тод жишээ бол Мөнхэрдэнэ,Өнөрөө...

    Хариулах
  • 202.55.188.91
    2024/01/25

    Элий балай хөгшин урд замаа харж чадахгүй гай болсон өвгөнг тэтгэвэрт гаргаачээ хөгшин юмаар дахиж бүү жолоо бариул хар гайнууд

    Хариулах
    • 66.181.188.242
      2024/01/29

      Chi ene hynii nasan deer mashin barih bitgii hel horgoloo ch tooloh chadvargyi tygtsyg bloh bailgyi

    • 41.79.122.219
      2024/01/27

      Chamd gai boloogvi bh ter patrol zogsoogvi bol iim yum boloh ch vgvi bsn patrolling jolooch yasiin teriig yagaad duridahgvi bn

    • 212.95.7.233
      2024/01/26

      Чи хөгширөлгүй эрт талийгаарай

    • 202.21.108.80
      2024/01/26

      Чи л битгий хөгширч гай болорой

    • 203.91.115.37
      2024/01/26

      Та нар мөнх залуу явхуу өөрсдийн чинь эцэг эх оронд нь байсан бол сайн бод

    • 103.212.117.71
      2024/01/26

      ЭРГҮҮ АЛНЫ МАХ

    • 103.57.95.151
      2024/01/25

      Ац зайл

    • 202.126.89.75
      2024/01/25

      Chi muu hooy ter jijig mashinii sohor gologt ingej hel troll

  • 202.21.107.32
    2024/01/25

    1. 65тай тэтгэвэрт гарна шүү. 2. Тэр албаны дарга хурга яагаад зүгээр явж байна бас л 1 буруутан 2лаа саатуулагдах ёстой. 3. Газ алдвал алдаад л байна хаанаас юун галын эх үүсвэр хэн гэгч гал алдаад шатаж дэлбэрэх болов 4. Хүн дуут дохио өгөхөд юу билээ яалаа гээд хөдлөх анзаарах байсан хүн гөжүүплээд бүр зогсчихдог нь яаж байгаа төлгөн зан бэ

    Хариулах
    • 203.91.115.39
      2024/01/27

      хүн харахыг хүссэн өнцгөө харна. олон талаас нь харж чадаж байна шүү

  • 103.212.117.186
    2024/01/25

    Монголд угаасаа хэн ядуу нь л буруудна шд. Мөнгө хаан юм чинь дээ.

    Хариулах
  • 202.126.91.81
    2024/01/25

    За эрхэм үүдээ, та нар хүмүүсийн хийсэн бичлэгийг сайн үзвэл том машинаас шингэн газ бүр уулзвард орохоос өмнө асгарч байсаныг ойлгох байхаа, харин жижиг тэрэгтэй хавирах үед бүр ихээр гоожиж байгааг бичлэгүүдээс харж болно. Гал гарсан анхны цэг бол галд өртдөг 60 айлын сууц орчмоос галын эх үүсвэр гараад зам дагуух машинууд Дүнжингаравын зогсоол том машин уулзварт орж ирдэг урд зам дагуу 100 гаран метр т хэдхэн секундэд гал авалтсаад унтрахыг харж болно энэ юу гэсэн үг вээ гэвэл анхнаасаа шингэн газ шахсан хоолойны хаалт гүйцэд хаагдаагүй байсан байх магадлал өндөр байна шүү

    Хариулах
  • 103.57.93.188
    2024/01/25

    Ер нь Том жижиг аюултай, аюулгүй гэхгүйгээр хөдөлгөөнд оролцож байгаа бүх машины жолоочид хариуцлагтай хөдөлгөөнд оролцдог баймаар байна шүү!!! Утсаа самардаад ургашаа анхаарахгүй, явахгүй лайтай л бн

    Хариулах
  • 103.41.93.177
    2024/01/25

    Ene tom teregnii jolooch dotor talaar ni mashin bgaag haraad signaldsan geed bgaa. Nuguu mashin ni gujvvdelj zogsson geedbgaa. ali ali ni ayultai achaatai ywj bna gedgiig oilgodoggvi malaas door maluud bna

    Хариулах
  • 103.57.92.217
    2024/01/25

    Тэр потрол 100% буруутай шүү тэр алсуур тойроод явж байхад яваад өнгөрөх хугацаа их байсан та бүгдийг харж байхад тормозоо гишгээд зогсож байгаа шүү дээ уулзвар дээр зогсож болоуу тийм дүрэм бий юу тэгэхээр рэний буруу байна

    Хариулах
    • 151.115.62.246
      2024/01/25

      Shurgechiheer n zogsoo biz hen Ch bsn zogsono harin nuguuh n Ter mashinii haraagui hudulguunuu urgeljluulsen yer n bol tom mashinii jolooch n haihramjgui l bsn bna daa

  • 103.29.144.250
    2024/01/25

    за үнэндээ 2 жолооч буруутай, 1 нэг нь том машин ирж байхад явахгүй хөдлөхгүй юм санаатай ч юм шиг. нөгөө жолооч хий асгарч байхад хаах л үүрэгтэй . заавар нь ч тийм байх ёстой. хоолой хугарсан бол зугтах зөв байлаа. Авхаалж самбаа сэтгэл дутлаа. хаасан бол хий тэрхэн зуур шатаад дуусна,Ер хийн галыг унтраах гэж оролдохгүй зөвхөн бүх эх үүсвэрийг хаана. хаагдсан хоолойд багх зэрэг галаар тургина нэг тал онгорхой байгаа тул аюул багатай . гал арай ирээгүй хаахад 5 сек болно хий шингэсэн хувцасаа тайлаад зугтах хугацааны дараа гал зайнаас иржээ гэж харагдахаар байна.

    Хариулах
    • 66.181.160.99
      2024/01/26

      Их мэдэгч гараад ирлээ. Хошногны баасаа олигтойхон арчиж чадахгүй хэвтэж чам шиг юм хүн шүүхгүй.

  • 66.181.161.43
    2024/01/25

    100хувь буруутгах үндэслэл байхгүй энэ ахыг патрол осол гарахад яах аргагүй нөлөөлсөн тэр голобал сургууль хашаагаа татах хэрэгтэй

    Хариулах
  • 73.42.198.187
    2024/01/25

    Нэг талыг хэт буруутгахаа больчих, дүгнэлт нь гараагүй байхад

    Хариулах
  • 139.5.216.168
    2024/01/25

    Хөгшин, настай, ядуу, ядарсан, жирэмсэн, хөхүүл, өрх толгойлсон, тахир дутуу гэдгээ больчих. Бусдыг хохироосоор байх уу

    Хариулах
    • 66.181.181.63
      2024/01/26

      unen shuu

    • 212.252.83.145
      2024/01/25

      Bi bas tegj bodoj bn. Mashinaa awaad hotoos garch boloh bsan. Ene chini uul ni hotiin zah shahuu heseg shd. Ayultai tewwer hiij bj uuriiguu bodson etssiin shiidwer gargasan. Neeh uyangaldag malnuud gud chaagaad umuurhuur ni uur hvrsen.

  • 202.55.188.98
    2024/01/25

    манай хуулийнханд үнэнийг харах нүд баыгаа гэж итгэе патрол бол 100 хувь буруутай БХЯ 01 цагт энэ дарга яагаад албаны машинтай явж ямар ажил үүрэг гүйцэтгэвээ 1р асуулт дуут дохио өгөөд сануулаад байхад яагаад зогсон юм осол болоод байхад яагаад хаяад явсан юм бэ олон асуудал энэ дарга дээр бна том тэрэгний жолооч зөвшөарлийн дагуу зөвшөөрсөн цагт хотоос гарах гээд явж байжэн

    Хариулах
  • 202.55.188.97
    2024/01/25

    Өвгөн жолоочийн буруу болгох гээд л танайх чичрээд бичээд байна уу

    Хариулах
    • 139.5.218.97
      2024/01/25

      Харин тн

  • 202.55.188.43
    2024/01/25

    Шөнө төрийн албаны машин унаж явдаг patrol яригдахгзйл бндаа

    Хариулах
    • 203.91.115.37
      2024/01/26

      Харин тийм нүүрсний хулгаач нараа яач чадаргзы байж ядарсан нэгнийг

    • 139.5.218.97
      2024/01/25

      Энэ хүн албаны машин унаад жолоочгүй явна гэдэг нотой

  • 43.242.243.96
    2024/01/25

    Hajuugaar ni garch ywaad zogsson jijig teregnii buruu baisan sh dee .ugaasaa turiin albani mashinaar shunu yah gj ywj baisin bol

    Хариулах
  • 66.181.161.55
    2024/01/25

    Энэ сайт дандаа энэ жолоочыг буруутгаад байх юм нөгөө талын тэр хурганы гар хөл нь юмуу хаашаа юм бэ

    Хариулах
    • 139.5.218.97
      2024/01/25

      Тийм гэж харагдаж байна

  • 66.181.191.141
    2024/01/25

    Хажуугаар нь орж ирсэн Patrol ч гэлүү машины буруу биш юм уу!!? Муугаа дээрэлхэх юм даа!

    Хариулах
  • 103.41.93.92
    2024/01/25

    Эрэгтэй хүн 65 нас хүрч тэтгэвэрт гарна. Одоо ажилчин олдохгүй хэцүү байгаа үед ажиллаж байгаа хүний буруу биш. Төрийн хурган дарга нарын харьцааны асуудал.

    Хариулах
  • 66.181.161.12
    2024/01/25

    Танай сайт Мөнхнарангаас мөнгө авцынмуу өвгөн жолоочыг буруутгах гд бичсэн

    Хариулах
  • 103.212.117.162
    2024/01/25

    Мөнгөний сэтгүүлчид болждээ эс тэгвээс ийм мэдээ гаргахгүй л байх

    Хариулах
  • 103.57.93.142
    2024/01/25

    Дашваанжил захирал хөдалмөр аюулгүй заавар өгөөгүй хариуцлагаас зугтааж байгаа хохирол дашваажил хамт үрэлцэх ёстой

    Хариулах
  • 103.212.117.162
    2024/01/25

    Хэтэрхий нэг талыг харж мэдээ бичдэгээ больмоор юм нөгөө жолооч хаана байна????

    Хариулах
  • 202.126.91.53
    2024/01/25

    Та нар шүүхгүй хууль дүрмэндээ захирдана. Шалгадаг шийддэг хүмүүс нь шийднэ

    Хариулах
    • 66.181.161.205
      2024/01/25

      хууль нь үнэн мөнөөр шиидээсэй дээ

  • 103.212.117.162
    2024/01/25

    (Амьд үлдсэндээ харамсаж байгаа ч юм билүү) гэнээээ хахаха ИЙМ МЭДЭЭ БЭЛТГЭЖ БАЙГАА ТАНАЙД л ХАРАМСАЖ БАЙНА

    Хариулах
  • 202.126.91.53
    2024/01/25

    Бүгд л тэгвэл аваар осол гаргачаад хөөрхийлүүлий л даа. Хөгшин байна уу залуу байна уу бүгд л адил хариуцлагаа мэддэг үүрэх ёстой. Үгүй бол хууль байгаад яаадийн

    Хариулах
  • 103.212.117.162
    2024/01/25

    За танайх бол арай шүү!!! Мэдээний гарчиг чинь хэрээс хэтэрсэн бна!!! Гэм буруутайг шүүх л тогтооно. Хэний талд мэдээ бэлтгээд байгаа ацнууд вэ???

    Хариулах
  • 202.126.91.116
    2024/01/25

    ДАШВААНЖИЛ ХХК ТАТАН БУУЛГА. ГАЙТАЙ АЖ АХУЙН НЭГЖ БҮХ ХОХИРЛЫГ БАРАГДУУЛАХ ЁСТОЙ.

    Хариулах
  • 43.242.243.194
    2024/01/25

    Үнэхээр харамсалтай. Яасан ч сүрхий гарчиг тавьсан байна аа. Хариуцлагатай, туршлагатай жолооч байхгүй байна. Ажлаас халширч цалингаа голдог, нисдэг жолооч олширчээ. Миний ах 66 настай жолооч хийж л байгаа. Маш их харамсаж сууна. Ажил хийгээд сурчихсан хүмүүс гэртээ байдаггүй юм. Хүүхдүүд, гэр бүл нь хориод байхад ажил хийдэг юм шүү. Шуналтай даа биш

    Хариулах
    • 66.181.161.137
      2024/01/26

      Яааг үнэншд…

  • 202.9.40.141
    2024/01/25

    60 гарсан насны хүнийг шөнөөр ээлжийн жолоочгүйгээр нойр хоолгүй тээвэр хийлгэдэг Дашванжил буруутай, өдрийн ажилд энэ насны байтугай хүнийг авдаггүй шүү дээ

    Хариулах
    • 66.181.161.137
      2024/01/26

      Яг зөв…Бичлэгийг харж байхад: Том тэрэг бага хурдтай зугуухан хөдөлж байхад хоорондын зай ойртсоныг анзаараагүй юу эсвэл сандарч туршлагагүйтсэнээс Патролын жолооч огцом хааз өгөнгүүд бөгсөө буруу тийш шидэж ( зүүн гар тийш ) эсвэл гулсаж очоод наалдаж мөргөлдөөд түлхэгдэж буй байдал харагдсан. Ийм тохиолдолд ер нь том тэрэгний жолооч хэзээ ч баруун гар тийш даралгүй чигээрээ л зөөлөн явсан байж таарна. Харин Патролын хөдөлгөөнийг харахад Ойртсон том тэрэгнээс зайлах гэж огцом хааз өгч баруун гар тийш ялимгүй дарах үед л бөгс нь зүүн гар тийш гулсаж тулаад мөргөлдсөн байдал харагдаад л байна…

  • 59.153.115.53
    2024/01/25

    Gve ter patrol ni ygd zogsood bsin bee uhsenee huleegeed gerlen dohionoos hdn mtrin zaind zogsoh yostoi bdg ym bee psda lalr darga nerte jijig tom jeep unasan har glgvvd vhwel taarna psda ter uwgun zlul ymr buruu bhwde

    Хариулах
  • 103.57.95.218
    2024/01/25

    Тэр мөнх наран тэгээд гай болж гарч ирээгүй бол яах бсан тэр хүн хамгийн гол албаны машинаар шөнөр тэнэх ёстэй юму тэр хөнгөн яагаад хэлэхгүй ганц ядарсан иргэнг гээд бга юм ард олон бид тэр мөнхнаранг эсэргүүцнэ гайтай гол хүн бишүү шаранда зогсоод ийм болсон гд ярьж бн

    Хариулах
  • 66.181.186.254
    2024/01/25

    Ene joloochiin buruu bish baihad yu bicheed bgaa yum.

    Хариулах
  • 202.9.40.63
    2024/01/25

    Жолооч хүнд энэ бүхэн үнэхээр хэцүү байгаа. Бид зам тээврийн ямар нэг жижиг ч гэсэн зөрчил гаргахад ямар байдаг билээ? Алдааг хаанаас эрэхээ та таны өөрийн бодол шүү зам нь өргөн хальтаргаагүй мөн иргэдэдээ аюулгүй гэж бодвол уулын замаар явж болох байсан ч тэр нь зөвхөн дарга нарт үйлчилдэг тусгай хамгаалалттай учираас ийм л замаар хөдөлгөөн үйлдэснээс болж олон хүн хохирч үлдлээ. Төр засаг минь нүдээ нээж хайрлаач дараагийн сонгууль ойртсон байгаа гэдгийг бодооч

    Хариулах
  • 203.91.115.47
    2024/01/25

    Ter joloochin buruu gj yaaj haraad bgnyg l durmeere ywj btal 1 muu hogiin nowshin mashin ywj bsna gent zogsoj iim ayuld huregchlee sn har kamerin bichilgiig ter jijig mashin hurdan dawhiad garsan bol iim ayul bolohgui bsn

    Хариулах