Нийслэлд Баянзүрх дүүргээс нэр дэвшиж УИХ-ын гишүүн болсон Б.Саранчимэгийг говийнхон энэ жил сонгоно гэж үү.
Б.Саранчимэг өнгөрсөн хугацаанд өөрийн сонгогдсон Баянзүрх дүүргийн тойргоо орхиж, намынхаа гишүүн Г.Мөнхцэцэгийг “жийж” Дундговиос нэр дэвшихийн тулд хүлгийн жолоо залж, хүний өөрийн хүмүүст өөрийгөө таниулсаар ирсэн.
Ёстой л “Хүн ядрахаараа төрлөө Тураг ядрахаараа уулаа” гэдэг болж байгаа нь энэ. Б.Саранчимэгээс өмнө Дундговьд түүний дүү Б.Наранхүү сонгогдож байсан ч иргэдээ төрд төлөөлж чадаагүйгээс мултарсан газар.
Харин энэ удаа эгч нь Дундговийг онилсон ч УИХ-ын сонгуулийн тойргийг томсгосноор мань хүн УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, Т.Энхтүвшин нартай гар барьж, Дорноговиор аялан тоглолт хийхээс наахнуур явна.

Уг нь УИХ-ын гишүүн хүн сонгогчдыг төрд төлөөлөх ёстой атал Б.Саранчимэгийн хувьд дараагийн “нүхээ малтаж” 4 жилийг үдэж байна гэсэн үг.
Түүнийг одоо 3 дахь удаад нь УИХ-ын гишүүнээр төрд илгээхэд тун ч бэрх гэдгийг говийнхон мэдэж байгаа биз ээ.
Хамгийн наад зах нь ЖДҮХС-тай холбоотой асуудлыг бодох ёстой. Үнэндээ тухайн үед Б.Саранчимэг, Б.Наранхүү нарын дүү Б.Одончимэг "Сингапур Хэльт Кейр Сентер" компанид ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас 800 сая төгрөг авсан гэх мэдээлэл түгсэн.
Б.Наранхүүгийн хувьд “Би зээлийг нь төлөөд өгнө. Би хэлсэн тэрбум төгрөг өгье, наад төслөө хий. Жилдээ Монгол Улсад 2-3 тэрбумын орлого оруулах юм байна. Тиймээс ах нь дэмжээд өгье, хүүгүй өгье гээд хэлчихсэн байгаа. Хүн хажуудаа ямар эрдэнэ байгааг анзаардаггүй шүү дээ.” гэж томорч байсан бол эгч Б.Саранчимэг нь “Би өөрөө ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас зээл аваагүй. Миний төрсөн дүү зээл авсан нь үнэн. Гэхдээ миний ямар ч нөлөө байхгүй.” гэж өөрөөсөө зайлуулж явсан түүх бий.
Энэ нь Б.Саранчимэг ямар ч тохиолдолд өөрийгөө л боддог гэдгийг нь батлаад өгөх биз.
Төрсөн дүүгээсээ ч нүүр буруулах шахам хариулт хэлж явсан Б.Саранчимэг одоогийн тойрогтоо юу хийсэн бэ гэвэл иргэд “Тийм гишүүн байгаа билүү” л гэж сөргүүлэн асуух биз.
Б.Саранчимэгийн хувьд хоёр ч удаа парламентын гишүүнээр сонгогдохдоо барилга байшин, сургууль, цэцэрлэгийн нээлтэд оролцож, тууз хайчилж явснаас нийт сонсгогчдынхоо эрх ашгийн төлөө хууль санаачилж явсан нь бараг л үгүй шүү. Дэд бүтэц нь бэлэн нийслэлд байхдаа олон нийтийн төлөө ажиллаагүй хүн говийн иргэдийн эрх ашгийн төлөө чухам юу хийнэ гэж худал амлах бол гэдэг нь сонирхол татаж буй.
Тэгээд ч говийн иргэд УИХ-ын гишүүний суудлаас буух дургүй Б.Саранчимэгийн үгэнд итгэх нь юу л бол...
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Барилгын салбарын 100 жилийн ойн түрүү бөх хоёр өрөө байр, үзүүр бөх 30 сая төгрөг гардана
Дулааны тавдугаар цахилгаан станцын бүтээн байгуулалт 16 хувийн гүйцэтгэлтэй байна
Цэцэрлэгийн II шатны бүртгэл эхэллээ
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Согтуурах, мансуурах донтой өвчтөнийг эмчлэх тогтолцоог шинэчилнэ
С.Зориг, Д.Нацагдорж, Б.Явуухулангийн хөшөөний дэргэд зөвшөөрөлгүй байрлуулсан хөшөөг шилжүүлнэ
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
139.5.217.142
Muu orkuud zugeer ch harj chadahgui naad nudee hujirlaa za
Хариулах139.5.217.142
Eeljiit yas hayalt uu?
Хариулах139.5.217.142
Ardiin nam l zugeer yumdaa
Хариулах139.5.217.142
Amjilt husey ih saihan gishuun shuuu
Хариулах139.5.217.142
Orkuud ataarhaj bgaan
139.5.217.142
Yag turiin hatan iim baidag
202.179.8.4
БЗД-т ёстой юу ч хийгээгүй
Хариулах139.5.217.142
Zunduu hiisen
202.9.46.6
болдог ч хоёроо дагаж дээ жирэмсэн болж үлдэв дээ
Хариулах66.181.170.222
Саранчимэг би л болж байвал бусад хамаагүй гэдэг өөрийн эрх ашгаа бодохоос эх орноо боддоггүй хөгийн хүн. Битгий сонгоорой
Хариулах139.5.217.142
Aragshaa tataad bhaar ta naraas zovlon salahgui baigaa yum Uiliin uree gej
139.5.217.142
Ataarhaa yu aragshaa tataad bhaar tegej bgaan
202.21.104.2
Саранчимэг чуулгандаа бас суудаггүйшүддэээ говийнхан маань ухаантайдаа
Хариулах203.91.115.53
Энэ хүн монгол улсын төлөө хэзээ ч зүтгэхгүй зөвхөн өөрийнхөө төлөө л зүтгэнэ.
Хариулах59.153.114.215
ер нь зүтгэдэг хүнийг байвал заагаад өгөөч
203.98.77.153
энэ хүн луйвраар гарч ирсэн гэж боддог 20.40 минут болж байхад П.Наранбаяраас 500-д хүнээр хоцорч явснаа сүүлийн 1,20 минутын дотор огцом өссөн, уул нь Наранбаяр нь гарсан бол боловсрол, гадаад хэлний мэдлэг гээд хамаагүй илүү хүн байсан. Энэ Монголоороо ч олигтой ярьдаггүй юм шиг байна лээ
Хариулах139.5.217.142
Za chi zugeer urdah ajlaaa l hii
66.181.186.66
Энэ шанаган нүүртэй мэлхий шиг авгайг хэн сонгохов дээ!
Хариулах139.5.217.142
Ataarhuu