Б.Энхбаяр: Улс төрийн нам бол хулгайг хаацайлдаг нуувч биш.

Moderator
2023/12/15

Нүүрсний хулгайн асуудлыг хянан шалгах УИХ-ын Түр хорооны дарга Б.Энхбаяр нийгмийн сүлжээндээ сонсголд саад учруулах үйл ажиллагаа явагдаж байгаа талаар бичжээ.

Тэрбээр "Нүүрсний сонсголыг юу ч биш болгох, анхаарлыг өөр тийш чиглүүлэх, хянан шалгалтын ажиллагаанд нөлөөлөх, саад учруулах санаархал, үйл ажиллагаа Түр хорооны даргаар томилогдсон цагаас хойш тасралтгүй явагдав. Тусгай албанд ажиллаж байсан албан тушаалтнууд ч үүнд оролцлоо. Сонсгол товлосон ёсоороо болно. Нүүрсний жинхэнэ хулгайчид илчлэгдэнэ. Үнэн нүүр царай нь ил болно. Ард түмэн хэрсүү болсон. “Гөлөг төөрүүлэх” аливаа мэдээлэл, арга заль, захиалгатай мэдээлэлд бүү авт.

УИХ бол ард түмний төлөөллийн дээд байгууллага. УИХ-ын гишүүн бол ард түмэндээ үнэнч байхаа Үндсэн хуульд тангарагласан ард түмний төлөөлөгч. УИХ-ын Түр хороо бол гагцхүү нотлох баримтын хүрээнд нүүрсний хулгайг илчлэх, ард түмэнд юу болсон талаарх мэдээллийг өгөх үндсэн чиг үүрэгтэй. Энэ үүргээ хэрэгжүүлнэ. Авлигатай хийх тэмцэлд улс төрийн манлайлал, эр зориг, тууштай байдал нэн чухал

Улс төрийн нам бол хулгайг хаацайлдаг нуувч биш. Нэг хүн, нэг нам ч Монгол Улс, Монголын ард түмний нийтлэг эрх ашиг, үнэт зүйлийн өмнө жижигдэнэ. Тиймээс сонсголыг бүү намчирхаж, улс төржүүл. Тэгэхийг л нүүрсний хулгайчид хүснэ. Бүү тийм ов зальд автаарай" гэжээ.

Нүүрсний II сонсгол ирэх долоо хоногийн Даваа гарагт 10 цагт эхэлнэ.


Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 43.242.243.77
    2023/12/15

    Яг үнэндээ иим хүн байгаа нь ямар аз вээ бузруудыг улайлгаж байнадаа хаха болгоомжтой байгаарай энхбаяр сайдаа муу юмнуудаас муу л юм гарна шүү

    Хариулах
  • 43.242.243.77
    2023/12/15

    Энэ хүн энэ сайд маш зөв сайн ажилладаг гэтэл хулгайчид тэднии хамсаатнууд гүтгэж харааж зүхэж нэр хүндииг нь доромжидог мянга солиороод солиотонгууд энэ хүнииг дарахгүй шүү

    Хариулах