Нүүрсний сонсголын хоёрдахь шатны гэрчүүдийг дуудах сургаар шатахуун хомстож, зарласны дараагаас эрчим хүчний хязгаарлалтад орох нь гэх таагүй мэдээ ар, араасаа хөвөрлөө.
Асуудал зохион байгуулалттайгаар өрнөж байж ч магадгүй бололтой. Тодруулбал, дээрх үйл явцууд нь гадна дотнын тодорхой зорилготой явуулга байх магадлалтай тул шалгахаар нэлээд өргөн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулж байгаа аж. Учир нь, өдгөө нүүрсний сонсгол, “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувьтай холбоотой шүүхийн шийдвэр, сонгуулийн томсгосон тойргийг хэлэлцэх зэрэг улс, орны цаашдын ирээдүйтэй холбоотой асуудлууд өрнөж буй. Гэтэл яг эдгээртэй зэрэгцэн шатахуун, эрчим хүчний асуудал үүссэн нь олон нийтийн сэтгэл зүйг өөр зүйлд хандуулах гэсэн үйлдэл байж болзошгүй нөхцөл байдал үүссэн тул шалган тогтоох шуурхай ажлын хэсгийг Тагнуулын Ерөнхий газар болон ОХУ-ын тусгай албадтай хамтарч шалгаж тогтоох ажлын хэсэг байгуулжээ. Уг ажлын хэсэг нь дээрх асуудлыг шуурхай тогтоох чиглэлтэй байгаа аж. Эх сурвалжийн мэдээлж буйгаар ийм нөхцөл байдал үүсгэсэн байж болзошгүй зарим баримтууд хуулийнханд авагдсан бололтой.
Өнгөрсөн жилийн өдийд ч мөн нүүрсний хэргийн асуудал сөхөгдөж, улмаар ажлын хэсгүүд байгуулагдаж, хуулийнхан шалгаж эхлэхэд жагсагч Төрийн ордон руу дайрах бусдыг өөр зүйл рүү турхирах зэргээр мөн л нийтийн анхаарлыг өөр чигт хандуулж байсан билээ.
Тэгэхээр энэ удаа ч ялгаагүй, эрх мэдэлтнүүд нүүрсний хэргээр “дээлээ нөмөрчихгүй”-н тулд нэлээд “том” асуудал тарихаар зэхэж байсан ч юм билүү, хэн мэдлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Барилгын салбарын 100 жилийн ойн түрүү бөх хоёр өрөө байр, үзүүр бөх 30 сая төгрөг гардана
Дулааны тавдугаар цахилгаан станцын бүтээн байгуулалт 16 хувийн гүйцэтгэлтэй байна
Цэцэрлэгийн II шатны бүртгэл эхэллээ
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Согтуурах, мансуурах донтой өвчтөнийг эмчлэх тогтолцоог шинэчилнэ
С.Зориг, Д.Нацагдорж, Б.Явуухулангийн хөшөөний дэргэд зөвшөөрөлгүй байрлуулсан хөшөөг шилжүүлнэ
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
202.131.251.130
Orosiin zugees shatahuun bolon tognii yamar ch hyazgaarlalt hiigeegui gedgee alban yosoor medegdsen baina lee. manaihan olnii anhaarliig oor zugt handuulah gej zohiomloor iim zuil hiisen bolj taaraad baigaa.
Хариулах