Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаанаас гялтайх мэдээлэл тун цөөн сонсдог болох нь ээ. Иргэдээ эдийн засаг, энгийн хэрэглээгээр нь их л хааж, боодог боллоо. Энийг та зохион байгуулдаг, эгнээндээ авч, чирч яваа сайдууд чинь санаачлаад байна уу. Уг нь төрийн сайд чинь заавал мэргэжлийн байх албагүй сайн менежер байх ёстой гэдэг биз дээ. Харамсалтай нь танай танхимд тухайн салбарынх нь мэргэжлийн хүн ч цөөн юм, менежерийн түвшинд ажиллах чадамжтай нь ховор юм.
Ганц өдөр.
Өчигдөрхөн /2023.12.13/ Засгийн газрын ээлжит хуралдааны мэдээллийг танилцуулахад Сангийн сайд Б.Жавхлан 2023 онд нийтдээ 1 тэрбум гаруй ам.долларын өр болон бонд төлсөн талаар дуулгалаа. Байнга өр, зээлтэй гэж сонсдог монголчуудын хувьд энэ нь сайн мэдээ л юм даа.
Харин ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн нарын ярьснаар монголчуудын амьдрал улам бүр доройтох нь гэх сэтгэлгээ эрхгүй төрнө.
Х.Болорчулуун сайд л гэхэд “Гурилын үнэ зах зээлийнхээ зарчмаар явна. Энэ жил улаан буудайн хураалт дөнгөж эхэлж байхад 2400 төгрөгийн үнэтэй байсан литр дизель түлшний үнэ 3700 төгрөг болсон. Энэ бол үр тарианы үнэд шууд нөлөөлдөг. Улаан буудай, гурилын үнийг зохиомлоор өсгөх боломжгүй. Яагаад гэвэл 10 гаруй гурилын үйлдвэр өрсөлдөж байгаа учраас аль болох хямд үнээр бүтээгдэхүүнээ нийлүүлдэг. Цементийн 3-4 үйлдвэртэй адил гурилын үнийг барих ямар ч боломжгүй.” гээд хэлчихлээ.
Товчхондоо ирэх онд гурилын үнэ нэмэгдэнэ гэдгийг дуулгасан гэсэн үг.
Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн "Монгол Улсад эрчим хүчний чадлын дутагдал үүсэх эрсдэл байгаа учраас өнөөдрөөс эхлэн хэрэглэгчдийн цахилгаанд тодорхой хязгаарлалтыг хийнэ. Төвийн эрчим хүчний нэгдсэн системд харьяалагдах Улаанбаатар хот, 6 аймаг 150 суманд өдөрт гурван цаг цахилгааны хязгаарлалт хийх төлөвлөгөө гаргаад байна.” л гэнэ.
Тэднээс өмнө УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар хоёр хоног тэсчихвэл шатахууны нийлүүлэлт хэвийн болно гэж ярьж байснаа өчигдөр “Би ШТС-уудаар яваад байгаа болохоор ханиалгаад байна” гээд яриад зогсож байна билээ.
Ингээд монголчууд улстөрчдийн балгаар хэсэгтээ л шатахуун, түлш, цахилгаан, дулаангүй болчхож мэдэхээр боллоо.
Монгол Улсын Ерөнхий сайд, эрх баригч намын даргын хувьд Л.Оюун-Эрдэнэ та кабинетын гишүүдийн чадамж, төр, хувийн эрх ашгийг нь харгалзан үзэж, хариуцлага тооц. Эс бөгөөс бизнесийн салбарт дүүлж явсан “намчдаа” сайд болгосны чинь горыг ард иргэд хүртэж, ахиад сонгохгүй гэдэг жагсаалтад бүгдийг чинь “код”-лж хариу барих нь дээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Барилгын салбарын 100 жилийн ойн түрүү бөх хоёр өрөө байр, үзүүр бөх 30 сая төгрөг гардана
Дулааны тавдугаар цахилгаан станцын бүтээн байгуулалт 16 хувийн гүйцэтгэлтэй байна
Цэцэрлэгийн II шатны бүртгэл эхэллээ
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Согтуурах, мансуурах донтой өвчтөнийг эмчлэх тогтолцоог шинэчилнэ
С.Зориг, Д.Нацагдорж, Б.Явуухулангийн хөшөөний дэргэд зөвшөөрөлгүй байрлуулсан хөшөөг шилжүүлнэ
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
66.181.161.236
энэ 3 бол хамгийн хэрэггүй новшнууд тэрэлжын зам дагуух амралтын газрын цахилгааны мөнгө төлдөггүй гэсэн шүү чойжилсүрэн болор чулуун нь гурил тэжээл хужааруу зөөж ашиг хийж байна Монгол малчид хамаагүй Ганбаатар нь дизель түлшээ уул уурхайнуудын аманд нийлүүлээд байх юм
Хариулах