Б.Чойжилсүрэн: ОХУ-аас өнөөдрөөс эхлэн эрчим хүчний ХЯЗГААРЛАЛТ хийнэ гэдгээ мэдэгдсэн

Moderator
2023/12/13

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. Сибирт хүйтэрч, Галуут нуурын станцын 2 блокын засвар дуусаагүй шалтгаанаар ОХУ-аас манайд нийлүүлдэг 345 МВт цахилгаан эрчим хүчийг 150 МВт болгон тодорхой хугацаагүйгээр хязгаарлахаа мэдэгдсэн. 

Энэ талаар Эрчим хүчний Б.Чойжилсүрэн "ОХУ-аас Монгол Улс руу нийлүүлдэг эрчим хүчний хэмжээгээ хоёр дахин бууруулахаа илэрхийлсэн. Ингэхдээ 150 МВт-аас илүү эрчим хүч нийлүүлэх боломжгүй гэж мэдэгдлээ. Орос улс дотоодынхаа эрчим хүчний чадлыг хангах үүднээс экспортоо багасгах шийдвэр гаргасан гэж мэдэгдсэн.

Иймд Монгол Улсад эрчим хүчний чадлын дутагдал үүсэх эрсдэл байгаа учраас өнөөдрөөс эхлэн хэрэглэгчдийн цахилгаанд тодорхой хязгаарлалтыг хийнэ. Төвийн эрчим хүчний нэгдсэн системд харьяалагдах Улаанбаатар хот, 6 аймаг 150 суманд өдөрт гурван цаг цахилгааны хязгаарлалт хийх төлөвлөгөө гаргаад байна" гэсэн юм. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна