УИХ-ын сонгуулийн тойргийн асуудал яригдаж буй энэ цагт хуулийн дагуу зарим горилогч “дарга” нар ажлаа өгөхөөр зэхэж байна. Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хуулийн 29.4-д, “Нэр дэвшигч нь төрийн жинхэнэ албан хаагч, төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирал бол ээлжит сонгуулийн жилийн 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө эрхэлсэн ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдсөн байна” гэж заасан байдаг.
Энэ дагуу ҮАБЗ-ийн Нарийн бичгийн дарга Ж.Энхбаяр, ЭХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Тавинбэх, УУХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн, Ерөнхий аудитор Д.Занданбат, Татварын ерөнхий газрын дарга Б.Заяабал, Монголбанкны дэд ерөнхийлөгч Г.Энхтайван, Монголын Хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирал Х.Алтай, Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан, Цагдаагийн ерөнхий газрын тэргүүн дэд дарга Ц.Ням-Очир, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Наранцогт, “Эрдэнэс Оюутолгой” компанийн гүйцэтгэх захирал Н.Цэрэнбат, "Хөтөл цемент шохой" компанийн захирал Л.Наранбаатар нар ажлаа өгөхөөр зэхэж байгаа мэдээлэл байна.
Мэдээж тэд бүгд МАН-аас нэр дэвшихээр горилж буй. Түүнчлэн энэ сард багтаж ажлаа өөрийн хүсэлтээр өгөх хүний тоо цаашид ч нэмэгдэнэ.
Харин эрх баригчдын хувьд одоогоор сонгуулийн тойргоо хэрхэхээ эцэслэн шийдээгүй бөгөөд ирэх хоёрдугаар сарын 1-нээс өмнө тохирох ёстой.
Одоогийн байдлаар бүсчилсэн тойргийн асуудлыг хөндөж байгаа бөгөөд 21 аймгийг гурав, гурваар нь хувааж 7, нийслэлийг 4 бүсэд тус тус хуваах тухайд эрх баригчид санал нэгдээд байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Барилгын салбарын 100 жилийн ойн түрүү бөх хоёр өрөө байр, үзүүр бөх 30 сая төгрөг гардана
Дулааны тавдугаар цахилгаан станцын бүтээн байгуулалт 16 хувийн гүйцэтгэлтэй байна
Цэцэрлэгийн II шатны бүртгэл эхэллээ
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Согтуурах, мансуурах донтой өвчтөнийг эмчлэх тогтолцоог шинэчилнэ
С.Зориг, Д.Нацагдорж, Б.Явуухулангийн хөшөөний дэргэд зөвшөөрөлгүй байрлуулсан хөшөөг шилжүүлнэ
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
103.57.95.36
ийм хоосон толгойнууд горилоод хэрэггүй.Дандаа цүнх баригчид байх.
Хариулах