​Нүүрсний хэргээс бултаж зугтсан Н.Удаанжаргалын хамтрагч Т.Сайнжаргалын тухай НОЦТОЙ баримт

Moderator
2023/12/12

Нүүрсний хэргээс бултаж зугтсан Н.Удаанжаргалын хамтрагч Т.Сайнжаргал бусдын хөдөлмөрийг мөлжиж, өөрийн компаниараа дамжуулан их хэмжээний хохирол учруулаад байна.

Тиймээс ч шүүхээс Т.Сайнжаргалын үүсгэн байгуулсан “Ширхэнцэг хараа” ХХК-ийг “Нутгийн чөлөөт зам” ХХК-д 146 сая 797 мянган төгрөг төлөх шийдвэр гаргажээ.

Бид Т.Сайнжаргалын үүсгэн байгуулсан “Ширхэнцэг хараа” ХХК-ийн талаар өмнө нь мэдээлж байсан.

Товчилбол Т.Сайнжаргалын “Ширхэнцэг хараа” ХХК 2020 оны 5 дугаар сард Зэвсэгт хүчний бүтээн байгуулалтын газартай 1 сарын хугацаатай, 2.4 тэрбум төгрөгийн гэрээ хийж, түүнийгээ нууцад хамруулсан байдаг. Тухайн үедээ “Ширхэнцэг хараа” компанид ердөө цаасан дээр бүртгэлтэй. Ажил гүйцэтгэх хүн хүч байтугай, тоног төхөөрөмж ч байхгүй.

Тиймээс ч Т.Сайнжаргал танилаараа дамжуулж “Нутгийн чөлөөт зам” компанийн захиралтай танилцаж, дээрх гэрээний үүргээ гүйцэтгүүлэхийн тулд туслан гүйцэтгэгчээр авч 2020 оны 5 дугаар сарын 27-нд гэрээ байгуулсан байдаг.

Ингэж яваад өөрөө 2021 оны 3 дугаар сард “Зүүнбаян төмөр зам” ХХК-ийн дэд захирлаар томилогдсон бөгөөд үүнээсээ ердөө 7 хоногийн өмнө хувь эзэмшиж байсан “Ширхэнцэг хараа” компаниасаа татгалзаж, үйл ажиллагааны чиглэлд нь нэмэлт өөрчлөлт оруулсан байгаа юм.

“Нутгийн чөлөөт зам” компанийн хувьд төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг хугацаанд нь 2020 оны 8 дугаар сарын 15-нд чанарын өндөр түвшинд хийж, гүйцэтгэсэн ч бүх үр дүн, шагналыг нь “Ширхэнцэг хараа” хүртсэн.

Гэхдээ бүтээн байгуулалтын ажил өрнөж байх үеэс эхлээд Т.Сайнжаргал хөрөнгө оруулалтын мөнгийг нь авчхаад өгөхгүй луу унжих бол энүүхэнд байсныг гүйцэтгэгч компанийнхан хэлдэг. Өөрөөр хэлбэл 2020 онд гэрээ хийснээс хойш бүтээн байгуулалтын ажил хийж, улс хохиролгүй үлдсэн ч Т.Сайнжаргал туслан гүйцэтгэгчээр ажиллуулсан “Нутгийн чөлөөт зам” компанид өгөх ёстой мөнгөө өгөхгүй бултаж, зугтаж, томорсоор гурван жил болчихсон хэрэг.

Цаасан дээрх компани өндөр үнийн дүнтэй гэрээг төрөөс авч, цааш туслан гүйцэтгэгчдээр гүйцэтгүүлж, өөрсдөө дунд нь 100-200 сая төгрөгийн ашгийг зүгээр хүртэж байдгийн тод жишээ бол энэ.

Түүгээр ч зогсохгүй өөрөө ямар нэг байдлаар шүүхийн хаалга татчихвал улстөрд орж чадахгүй хэмээн хуулийн цоорхой ашиглаж байгаа нь Т.Сайнжаргалын үйлдлээс тод харагдана.

Т.Сайнжаргал одоо Монголын төмөр зам төрийн өмчит компанид бас даргын суудалд тухалчихсан. Төрд данстай ажил хийдэг нэртэй ч Сэлэнгэ аймгаар нэр цэвэр нэгэн мэт хөндлөн гулд давхиж, сонгогчдын тархийг угааж яваа.

Тэр улстөрд үлдэхийн тулд компаниа дүү нарынхаа нэр дээр ээлж дараалан шилжүүлсэн байдаг.

Өдгөө “Нутгийн чөлөөт зам” ХХК-д 146 сая 797 мянган төгрөг төлөх ёстой болчхоод байгаа “Ширхэнцэг хараа” компаниа Т.Сайнжаргал эхлээд хүргэн дүүгийнхээ нэр дээр шилжүүлсэн. Дараа нь үеэл Б.Пүрэвцэцэгийнхээ нэр дээр шилжүүлсэн байдаг. Өдгөө Б.Пүрэвцэцэг нь Т.Сайнжаргалын өмнөөс шүүхийн хаалга сахиж, гэр бүлдээ ч таагүй байдалтай болчихсоноо учирлан ярих болжээ.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна