Нүүрсний хэрэг”-ийн 2 дахь сонсголд гэрчээр оролцох хүмүүсийн нэрсийг өнөөдөр тодруулж зарлана. Гэхдээ Түр хорооны тогтоолын төсөл, тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах болон бусад асуудлыг хэлэлцэж байж зарлах юм.
Өнгөрөгч 7хоногийн эхний сонсголоор "Тавантолгой" ХК-ийн асуудлыг хэлэлцсэн. Энэ сонсгол нэр нөлөө бүхий нөхөд буюу акулуудыг дуудсан ч зарим нь гадаадад яваа гэх шалтгаанаар ирээгүй. Иймд олны зүгээс эл сонсголд тийм ч сайн дүн тавиагүйн дээр МАН зөвхөн АН-ын яллах бодлогоо цухалзуулж байна гэж дүгнээд байгаа.
Юутай ч Нүүрсний хэрэг”-ийн 2 дахь сонсгол 12 дугаар сарын 18-22-нд үргэлжилнэ. Олны зүгээс улам их анхаарал хадуулах нь ч мэдээж. Тиймээс харин энэ сонсголыг явуулахдаа АН, МАН гэхгүйгээр жинхэнэ шударга явуулж чадаж гэмээнэ нэлээн томоохон ОЧКОВ авна. Эс бөгөөс ирэх жилийн сонгуульд ч бүдэрч мэдэх тул 2 дахь сонсголыг маш няхуур хийх учиртай.
Гэхдээ эхний сонсголоос бага ч гэсэн үр дүн гарсныг бас ч гэж сайшааж байгаа. Өмнөговийн ИТХ-ын дарга, Ханбогдын сумын Засаг дарга нарын хэрхэн жаалсныг олон түмэнд сонордуулж чадсан.
Уг нь эл хэргийг АТГ-т шалгаад прокурорт шилжүүлээд байсан, нэг их шинэлэг хэрэг биш ч олны анхааралд оруулж чадсан нь сайшаалтай. Энэ мэтчилэнгээр эхинй сонгсолыг сайлж бас баалж байгаа.
l
Гэхдээ товчхондоо бол УИХ дахь Хянан шалгах түр хорооны өнөөдрийн буюу 12 дугаар сарын 11-ний 12:00 цагт хуралдах хуралданыг олны зүгээс хүлээж, анхаарч, ажиглаж байгаа. Ер нь эл хурал “Нүүрсний 2 дахь сонсгол” хэрхэн үргэлжлэхийг бараг хэлээд өгнө гэж олны зүгээс ярьж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэлэнгэ аймагт “Сүхбаатар” дулааны цахилгаан станц нээлтээ хийлээ
Хүүхдийг өвөл, хавар хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээнд оролцуулахгүй байхыг уриалав
АН-ын ҮБХ-ны 28 гишүүнийг нэгтгэсэн “Новекс” клуб улс төрийн фракц болсноо зарлалаа
Агаар бохирдуулагч бодисууд стандарт хэмжээнээс 1-2.4 дахин их байна
УДШ: Академич С.Чулууны нэр хүндэд халдсан гэж шийдвэрлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1976 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй албан тушаалтнуудыг нарийвчлан шалгуулахаар шилжүүлэв
Сэтгэгдэл бичигдээгүй байна