Сайд нарын МЭРГЭЖЛИЙГ салбартай нь харьцуулъя
Монгол Улсын Засгийн газар 13 сайд, 13 яамтайгаар үйл ажиллагаа явуулж буй. Үүнээс Байгаль орчин, аялал жуулчалын яам, Гадаад харилцааны яам, Сангийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамыг ЕРӨНХИЙ ЧИГ ҮҮРГИЙН гэж нэрийддэг. Харин Батлан хамгаалах яам, Барилга, хот байгуулалтын яам, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Зам, тээврийн яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам, Эрчим хүчний яам, Эрүүл мэндийн яам нь ЧИГЛЭЛИЙН байхаар хуульчлагдсан билээ.
УИХ-ын 2016 оны сонгуулийн дараа Ж.Эрдэнэбатын Засгийн газар “МЭРГЭЖЛИЙН” гэх тодотголтой байгуулагдаж байв. Тухайн үед сайд нарыг мэргэжлийн хүнээр бүрдүүлэх зорилго тавьж буйгаа эрх баригч намаас тодотгож байсан юм. Ялангуяа Ерөнхий чиг үүргийн яамдад зайлшгүй мэргэжлийн хүн ажиллуулах учиртай гэсэн тайлбар хийж байлаа. Дараа нь У.Хүрэлсүхийн Засгийн газар “АРДЫН” гэх тодотголтой байгуулагдаж, танхимын гишүүдээ УИХ-аас бүрдүүлсэн юм. Ингэхдээ мөн л тухайн салбарыг удирдах боломжтой, мэргэжлийн чиг баримжаатай хүмүүсийг томиллоо гэсэн тайлбар хийсэн билээ. Энэ удаа бид У.Хүрэлсүхийн Засгийн газарт ажиллаж буй сайд нарын мэргэжил боловсрол тухайн салбартайгаа хэр уялдаж байгаа талаарх мэдээллийг бэлтгэн хүргэж байна.
Жендэрийн эрх тэгш байдлыг хангах цахим нөлөөллийн аян, олон нийтийн үйл ажиллагаа зохион байгуулав
Сэлбэ хот орон сууцжуулах төслийн барилга угсралтын ажил үргэлжилж байна
Баруун-Уртаас Бичигтийн боомт хүртэл хатуу хучилттай авто зам холбосноор Монгол Улсын далайд гарах хамгийн дөт гарц нээгдэнэ
“Амар байна уу-2026” үзэсгэлэн худалдаанд 1000 ЖДҮ эрхлэгч оролцож байна
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан болов
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх орон нутагт ажиллаж, малчидтай уулзана
НҮБ-ын Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгчийг “Найрамдал” медалиар шагналаа