Олимпийн наадмын нээлтийн үеэр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Английн Хатан хаан II Элизабеттэй уулзав. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Англи Улс Зуны 30-р Олимпийг амжилттай зохион байгуулж байгаад нь баяр хүргээд, Олимпийн наадмын тухай болон хоёр орны харилцааны зарим асуудлаар санал солилцов.
Мөн энэ үеэр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн, Олон Улсын Олимпийн хорооны Ерөнхийлөгч Ж.Рогге, Их Британийн Ерөнхий сайд Ж.Камерун, Хунтайж Чарльз болон Хатан хааны гэр бүлийнхэнтэй уулзаж ярилцлаа.
“Лондон-2012” Зуны Олимпийн наадмын нээлтэд 90 орчим төр засгийн тэргүүн, өндөр дээд хэмжээний зочид оролцсон юм. Олимпийн наадмын нээлтийн үеэр эдгээр хүндэт зочид уулзаж ярилцан, санал бодлоо солилцох боломж өргөн байв. Монгол Улсын Ерөнхийлөгч, ОХУ-ын Ерөнхий сайд Д.Медведев, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн дарга Д.Бангуо, ХБНГУ-ын Ерөнхийлөгч И.Гаук, Финландын Ерөнхийлөгч С.Нийнисто, Бразилийн Ерөнхийлөгч Д.Руссеф, Казахстаны Ерөнхийлөгч Н.Назарбаев, Италийн Ерөнхийлөгч Ж.Наполитано, Туркийн Ерөнхий сайд Т.Эрдагон, Испанийн Хатан хаан Софиа, АНУ-ын Тэргүүн хатагтай М.Обама нартай уулзаж ярилцав.
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа
NO BRAND МОНГОЛД: АНХНЫ САЛБАРАА ШИНЭ ХОТЫН ЗАХИРГААНЫ ДЭРГЭД НЭЭЛЭЭ
Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна
Маргаашаас ихэнх нутгаар +30 градус, говийн бүс нутгаар +38 градусыг давж хална
Н.Учрал: Аль замуудыг хэзээнээс хаахаа 08.01 гэхэд нийслэлчүүдэд мэдээлээрэй
Б.Пүрэвдагва: Цаашид явган хүний замыг үнэтэй гантиг чулуугаар хийхгүй