Beyonce, Jay-Z нар байрны зээлдээ сард $200,000-ыг төлдөг
Америкийн хөгжмийн од гэр бүл Beyonce, Jay-Z нар өнгөрсөн онд Калифорнид $88 саяар том харш худалдаж авсан юм.
Хэдийгээр тэд үл хөдлөх хөрөнгөө бэлэн мөнгөөр худалдаж авах санхүүгийн чадалтай ч Голдмэн Сакс банкнаас моргэйжийн зээл авсан байна. The Wall Street Journal сэтгүүлийн мэдээлснээр тэд уг хөрөнгийнхөө төлбөрийн $52.8 саяыг жилийн 3.4 хувийн хүүтэйгээр банкнаас зээлсэн ажээ.
Зээлийн хүү нь эхний жилүүдэд тогтмол байгаад 2022 оноос эхлэн хувьсах юм байна.
Сэтгүүлийн тооцоолсноор Beyonce, Jay-Z нар сар бүр доод тал нь $200,000-ын буцаан төлөлт хийж байгаа гэнэ.
Сүүлийн жилүүдэд АНУ-д үл хөдлөх хөрөнгийн үнэ нэмэгдэж, моргэйжийн зээлийн хүү буурсаар түүхэн доод хэмжээндээ хүрээд байгаа нь баян чинээлэг хүмүүсийг зээлээр байр авахад хүргэж байгааг The Wall Street Journal тайлбарлажээ.
Байр сууцыг шууд худалдан авахын оронд зээлээр авч, бэлэн мөнгөө өөр ашигтай зүйлд хөрөнгө оруулснаар сарын төлөлтөө хөрөнгө оруулалтын ашгаараа хангалттай төлөх боломжтой болсон нь үүнд нөлөөлж байгаа гэнэ.
Эх сурвалж: The Wall Street Journal
Хутга тулгаж, машин дээрэмдсэн 15-18 насны хүүхдүүдийг олжээ
Н.Өсөхбаярын допингийн маргааныг шийдвэрлэх хуралдаан болно
ЧУУЛГАН: УИХ-ын асуулгын цагаар АН-ынхан “Авлигажуулсан Монгол“ сэдвээр Ерөнхий сайдаас асуулт асууна
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Хэнтий аймагт зам тээврийн ослын улмаас 26 хүний амь нас хохирчээ
ЗГ: Иргэнээс “Х.Нямбаатарыг шалга“ гэх мессеж ирсэн нь notification-ээр харагдсаныг мушгин гуйвуулахгүй байхыг хүсье
Хилийн боомтуудын тавдугаар сард ажиллах цагийн хуваарь