Продюсер Ангирмаа тун удахгүй өөрийн хит дуунуудаас бүрдсэн тоглолтоо хийх гэж буй билээ. Монголын рок попын ертөнцийн "төмөр хатагтай" хэмээн нэрлэгддэг түүний тоглолтод шавь Хишгээ нь оролцохгүй гэнэ. Учир нь тэрээр бие давхар болсон бөгөөд энэ удаад багшийнхаа тоглолтод оролцохооргүйболсон аж. "Киви" хамтлагийн исгэлэн охидын араас гарч ирсэн тэрээр "NTV" телевизийн "Чөлөөт эмэгтэйчүүд" нэвтрүүлгийн хөтлөгчөөр ажиллах болсон бөгөөд нэвтрүүлгийн үеэр давхар биетэй гарч ирэн үзэгчдийн хайрыг булаагаад амжив. Анх "UBS" телевизийн "Universe Best Songs"шоу нэвтрүүлэгт оролцон урлагт хөл тавьж олны танил болж байсан тэрээр дуулахаас гадна жүжиглэх авьяастай бөгөөд дууныхаа үгийг өөрөө биччихдэг сүйхээтэй нэгэн. Магадгүй "төмөр хатагтай"-н хатуу гэрээг давхар биетэй болон зөрчсөн байж магадгүй хэмээх хардлагад өртөөд буй тэрээр ямартай ч энэ удаад багшийнхаа тоглолтод оролцохгүй ажээ.
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2198 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Ерөнхий сайд Н.Учрал олимпиадын хүрээнд гарсан зардлыг шийдвэрлэж өгөхөөр боллоо
Б.Пүрэвдагва: "Сэлбэ" төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
“Өдөрт 2-3 удаа зодохгүй бол нойр хүрэхгүй” хэмээн ярьсан бичлэгт гарсан хоёр хүүхдийг хамгаалалтад авчээ
Б.Пүрэвдагва НҮБ-ын Суурин зохицуулагч Ян ван Хиердэнтэй уулзлаа
“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
ХЗДХ сайд С.Амарсайхан Шүүх шинжилгээний ерөнхий газарт ажиллалаа