Аралын Япон оронд эр бяраа гайхуулан донсолгож явсан Их Аварга Асашёорюү Дагвадорж эхнэр Тамираасаа салснаасаа хойш олон ч бүсгүйтэй нэр холбогдсон. Монгол Улсын ерөнхийлөгч Х.Баттулгын охин Б.Намуунтай хүртэл нэр холбогдоод амжсан тэрээр үүнийг үгүйсгэн өөр бүсгүйтэй амьдралаа холбохоор болсон тухайгаа мэдээлж байсан. Олон нийт түүнийг ямархан бүсгүйтэй дэр нэгтгэж буйг ихэд сонирхож байсан бөгөөд түүний гэргийгээр М.Отгонцэцэг хэмээх бүсгүй тодорчээ. Их Аваргын хайрыг булаасан тэрээр "Urban Jeans" брэндийн моделиор ажилладаг бөгөөд тэд саяхныг хүртэл "Шинэ яармаг" хороололд хамтдаа амьдарч байсан хэмээн эх сурвалжууд дурдаж байна. Их Аварга нэгэн видео дээрээ хамтын амьдралаа эхлүүлэхээр зэхэж буй тухайгаа зарлаж байсан бөгөөд тун удахгүй албан ёсоор эхнэрээ олон нийтэд зарлан хуримын зар дуулгах биз ээ.



Багш, эмч нарын цалингийн хэлэлцээрт яаралтай өөрчлөлт оруулахыг Л.Энх-Амгалан, Э.Батшугар нарт даалгалаа
Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо
Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ
Гурван настай дагавар хүүгээ хүчиндэхийг завдсан эрэгтэйд бүх насаар нь хорих ял оноолоо
Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянаж, ажлаа эрчимжүүлэхийг даалгав
Хилийн боомтуудын 2026 оны 11 дүгээр сард ажиллах цагийн хуваарь
Эрүүгийн 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлэв