ИХ ХЯДЛАГА-1937-09-10
Их хядлагын шалтгааныг янз бүрээр л бичдэг юм. Гэвч гол санааг нь бичихгүй зориуд тойрдог ч байж мэднэ.
Төв Азид хяналтаа тогтоохыг хичээж байсан Япон ба ЗХУ нь
1935-он гэхэд Мөргөлдөх нь тодорхой болж иржээ.
ЗХУ нь Японы тэлэлтийг БНМАУ-ын нутагт оруулахгүйгээр хязгаарлахыг хичээж байсан агаад яаралттайгаар БНМАУ-д зэвсэгт хүчний ангиудаа байрлуулан Японтой дайтахыг эрмэлзэж байлаа.
Ингээд тэр үеийн БНМАУ-ын удирдагч П.Гэндэн, Г.Дэмид нарыг Москвад дуудан цэрэг оруулах асуудлыг хэлэлцэхэд дайны хөлд улсаа гишгүүлэхгүйн тулд эдгээр удирдагчид Цэрэг оруулах саналыг нь зөвшөөрсөнгүй.
Харин БНМАУ-ын Армийг бэхжүүлэх саналыг сөргүүлэн тавьж байжээ.
Тодруулан хэлбэл Г.Дэмид жанжин ЗХУ-ын цэргийг БНМАУ-д оруулахыг шууд эсэргүүцэж байсан байна.
Тэр үеийн Монголын эрх баригчид Японтой найрамдлын хэлэлцээр хийхийг илүү чухалчилж, элч ч илгээж байжээ.
Үүнээс болж ЗХУ нь тэр үеийн БНМАУ-ын Удирдагчдыг яаралттай солих ажиллагааг шуурхай зохион байгуулжээ.
Оронд нь ЗХУ-ын цэргийн БНМАУ-д оруулахыг үг дуугүй зөвшөөрөх хүмүүсийг гаргаж тавив.
Үүнд Чойбалсан, Лувсаншарав мэтийн хүмүүсийг нэрлэж болно.
Мөн Японтой дайтах үед ард талд үймээн самуун дэгдээж мэдэх, хөрөнгөө хураалгасан ноёд, лам нар, ЗХУ-ын эсрэг үзэлтэй гэж бүртгэлд орсон бүх иргэдийг дайн эхлэхээс өмнө амжиж устгасан байна.
******************
1930-1940-онд
Монголын нийт хүн ам таван зуун мянга байсан гэхээр 40000/500000=8%-ийг нь алжээ.
Нийт хүн амын тал нь насанд хүрсэн байсан ба үүний тал нь эрчүүд байсан гэвэл насанд хүрсэн эрчүүдийн 40000/1250000=32%-ийг алжээ.
Өөрөөр хэлбэл 3 эр бүрийн нэгийг нь алсан гэсэн үг юм. Нийт эрчүүдийн 1/3-ийг алсан хядлага болж.
Энэ алагдсан эрчүүд дотор Чингисийн удмын 10000 тайж, Бизнесийн чадвартай баячууд, Бичиг номд нэвтэрсэн Сэхээтнүүд, Шарын шашны хуваргууд, үндсэрхэг үзэлтэй Цэргийн зүтгэлтнүүд хамрагдан алагдаж.
Харин бусдыг аялдан дагалдагчид, бөгс долоогчид, Бичиг үсэггүй харанхуйчууд, аминдаа арчаагүй ядуус нь амьд үлдэн цаашид үржсэн аж.
Ингэж л БНМАУ-ыг үүсгэсэн байна.
ЭХ СУРВАЛЖ: Bayanaa Tatar to Оффшор
Жендэрийн эрх тэгш байдлыг хангах цахим нөлөөллийн аян, олон нийтийн үйл ажиллагаа зохион байгуулав
Сэлбэ хот орон сууцжуулах төслийн барилга угсралтын ажил үргэлжилж байна
Баруун-Уртаас Бичигтийн боомт хүртэл хатуу хучилттай авто зам холбосноор Монгол Улсын далайд гарах хамгийн дөт гарц нээгдэнэ
“Амар байна уу-2026” үзэсгэлэн худалдаанд 1000 ЖДҮ эрхлэгч оролцож байна
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан болов
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх орон нутагт ажиллаж, малчидтай уулзана
НҮБ-ын Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгчийг “Найрамдал” медалиар шагналаа