Тэмээтэй аялагч Н.Байгалмаа 3000км замыг тэмээдийнхээ хамтаар туулаад буй билээ. Биеийн байдал нь тааруу байгаа учраас Монголдоо эмчлүүлэхээр ирээд буй тэрээр хүнд сурталтай төрийн албаныханд ихэд уурсав бололтой. Тэмээдтэйгээ хамт хилээр гарахад багагүй хүндрэл учирч буй түүнд ГХЯ хатуу загнасанд гомдоллосон тэрээр "Надтай хамт хэдэн мянган км.ыг туулсан тэмээдээс минь (малнаас ) тэнэг улс төрчид, сайд,ноёд, 76 тай ч байх гэж !! Ийм малнаас доор нөхдүүд бүх салбарын толгойд байна.....бие биенээ дэмжих гэдэг ойлголт алга" хэмээсэн байх ажээ. Шат шатандаа хүнд сурталд автсан төрийн албаны ажилчид энэ удаад түүнийг ч мөн дэмжсэнгүй. Цаашдаа олон улс дамжин явах учир шаардлагатай бичиг баримтуудаа бүрдүүлэхээр ийн ирсэн тэрээр дараа дараачийн удаад бүр ч их саадтай тулгарч болзошгүй нь бололтой.


Багш, эмч нарын цалингийн хэлэлцээрт яаралтай өөрчлөлт оруулахыг Л.Энх-Амгалан, Э.Батшугар нарт даалгалаа
Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо
Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ
Гурван настай дагавар хүүгээ хүчиндэхийг завдсан эрэгтэйд бүх насаар нь хорих ял оноолоо
Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянаж, ажлаа эрчимжүүлэхийг даалгав
Хилийн боомтуудын 2026 оны 11 дүгээр сард ажиллах цагийн хуваарь
Эрүүгийн 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлэв