Хутга мэсийг сүүнд дүрдэггүй...
Хул, хувин сав доош нь харуулж тавьдаггүй
Бэлгэнд ирсэн адууны шүдийг нь хардаггүй
Бэлд нь ч, оргилд нь ч уулсыг нэрлэдэггүй...
Хээрээс малгай оловч хүрж авж болдоггүй
Хэт хутгаа буулгалгүй эр хүн айлд ордоггүй
Зэл дүүргэсэн гүүний унагыг нь тоолдоггүй
Зэллэж нисэх шувуудыг гарж, орж үддэггүй
Хаалга үүд голлож хоймор эзлэж суудаггүй
Хайчны амыг хүн хамхилгүйгээр тавьдаггүй
Овоон дээрхи тахилыг нар буруу тойрдоггүй
Орон дотроо хэвтэж байхдаа дуу аялдаггүй
Харанхуй шөнөөр хэрүүл ам хийж болдоггүй
Хажуугаараа хэвтсэн чигтээ зоог хүртдэггүй
Урсгал усны эхэнд гэр бараагаа барьдаггүй
Уруугаа амсартай сав бэлэг болгон өгдөггүй
Босгон дээр суудаггүй, хатавчаар хардаггүй
Болсон идээнд хэн ч ам хүрэлгүй гардаггүй.
Далны махыг шүдээр зулгааж мөлждөггүй
Дарсны ширээний ард ах захыг мартдаггүй
Сэтэрлэж тавьсан малаараа унаа хийдэггүй
Сэтэрхий зүү хадгалж үйл үртэсд зэхдэггүй
Хоёр гараа өргөж хаалга алдлаж зогсдоггүй
Холоос яваа гийчинийг хоосон хонуулдаггүй
Тулгар биетэй эхчүүд золгож гар тавьдаггүй
Туг, сүлд, сахиус толгойноос доош зүүдэггүй
Сүүн дээр ус хйидэггүй. Хар ус самардаггүй
Сүүжний мөлжсөн ясыг гэртээ хонуулдаггүй
Уурган дээгүүр алхаж гардаггүй заншилтай
Уул толгодын оройд эр нь гардаг жудагтай
Эцэгийн дэргэд хүү нь идээ засдаггүй ёстой
Энгэр задгай золгож, эе эвддэггүй жаягтай
Уйлсаныг биш инээснийг л асуудаг учиртай
Усыг нь уусан л бол ёсыг нь дагах хуультай
/ Эртнээс эдүгээг хүртэл эрхэмлэж явсан дээдсийн минь жаяг/
Share хийгээд бусаддаа дамжуулаарай.
NO BRAND МОНГОЛД: АНХНЫ САЛБАРАА ШИНЭ ХОТЫН ЗАХИРГААНЫ ДЭРГЭД НЭЭЛЭЭ
Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна
Маргаашаас ихэнх нутгаар +30 градус, говийн бүс нутгаар +38 градусыг давж хална
Н.Учрал: Аль замуудыг хэзээнээс хаахаа 08.01 гэхэд нийслэлчүүдэд мэдээлээрэй
Б.Пүрэвдагва: Цаашид явган хүний замыг үнэтэй гантиг чулуугаар хийхгүй
Ерөнхий сайд асан С.Батболд гавьяат эдийн засагч цолоор шагнагдлаа