''Дэлхийн монголчууд Глобал" нийгэмлэг ТББ-аас санаачлан ажилтай, орлоготой монгол иргэнийг бэлдэх зорилгоор хэрэгжүүлж буй "Ирээдүйн Монгол" төслийн хүрээнд Барилга, Технологийн коллежид 130 гаруй хүүхэд залуусыг 100 хувийн тэтгэлэгтэй суралцуулахаар болсон билээ. Тэгвэл өчигдөр Нийслэлийн Иргэдийн Хурлын дэмжлэгтэйгээр төлөөлөл болгон 40 гаруй хүүхдийн урилгыг гардуулж өгсөн юм. Уг арга хэмжээнд хүрэлцэн ирсэн хүүхдүүд болон тэдний гэр бүлийнхэн ихэд баярлаж байгаагаа илэрхийлж байсан бөгөөд суурь болон бүрэн дунд боловсрол эзэмшсэн ч цаашид их дээд сургуульд суралцан мэргэжил эзэмших боломжгүй байгаа хүүхэд залууст “Ирээдүйн Монгол” төсөл өгөөжөө өгсөн сайхан төсөл болон хэрэгжиж байна хэмээн ам сайтай байсан юм. Эдгээр 130 гаруй хүүхдүүд зах зээлд хамгийн эрэлттэй байгаа мужаан, гагнуурчин, барилгын инженер, үсчин тогооч зэрэг мэргэжлээр 2.5-4 жилийн хугацаатай суралцаж, тусгай болон дээд мэргэжил эзэмших юм.
Барилга, Технологийн коллежи нь нийгмийн анхдагч хэрэгцээ болсон ажлын байрны захиалгад дарагдсан байдаг учраас сурч төгссөн мэргэжилтэнгүүд ажлын байраа хаанаас олно хэмээн толгойгоо гашилгаад байх шаардлагагүй. Сурч төгслөө, ажил бэлэн. Ийм л хамт олны нэгээхэн эд эс болон суралцах гэж буй 130 гаруй залуустаа сурлагын өндөр амжилт хүсье.
Дашрамд дуулгахад Барилга, Технологийн коллежи нь нэмэлт элсэлтээрээ цөөхөн хүүхэд залуусыг элсүүлж байгаа учраас та яараарай.
Хаяг: Хичээлийн байр
Улаанбаатар хот, Баян зүрх дүүрэг, БТК
Холбоо барих утас:
99018490,99075854,99075850,99065853
Мэдээлэл авах цахим хаяг:
abuka_must@yahoo.com
facebook:Барилга, Технологийн коллеж АBUKA
Төрийн өмчит компаниудын шинэчлэлийн хүрээнд Монгол Улсын Засгийн газар "Блэкрок Фма" Компанитай санамж бичиг байгууллаа
Төрийн өмчит зарим үйлдвэрийн газрыг өөрчлөн байгуулах, татан буулгах Засгийн газрын тогтоол батлагдлаа
Архаг өвчтэй иргэдийн эмчилгээг тасралтгүй үргэлжлүүлж, эмийн зардлын дарамтыг бууруулна
Эрүүгийн 11 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Суурьшлын бүсэд хүрэн баавгай орж ирсэн 3 удаагийн тохиолдол бүртгэгджээ
Сэлбэ хотын ундны усны шугамыг зэс хоолойгоор угсарч байна
“Улаанбаатар Трам” төслийг ачаалал өндөртэй 2 чиглэлд төлөвлөн, бэлтгэл ажлыг үе шаттай хэрэгжүүлж байна