Францын алдарт жүжигчин Жерар Депардье залуу эмэгтэй жүжигчнийг хүчиндсэн хэрэгт холбогджээ. Өнгөрсөн даваа гаригт 22 настай франц жүжигчин бүсгүй албан ёсоор Депардьег цагдаад мэдэгдсэн байна. Харин 69 настай Депардье өөрийгөө ямар ч буруугүй гэж мэдүүлсэн гэнэ. Хэрэг явдал нэрт жүжигчний Парис дахь гэрт болсон аж. Нэр нь тодорхойгүй байгаа хохирогч эмэгтэйг жүжигчин, зохиолч бөгөөд Депардьетэй танил нэгэн байсан гэж Францын хэвлэлүүд мэдээлжээ.
Депардьегийн өмгөөлөгч Эрве Темим “Би Жерар Депардьетай уулзаж, удаан ярилцсаны эцэст түүнийг буруугүй гэдэгт бүрэн итгэлтэй болсон” хэмээн ярьжээ.
Жерар Депардье нь нийт 170 орчим кинонд тоглосон Францын хамгийн алдартай жүжигчдийн нэг. Тэр 1990 онд “Сирано Де Бержерак” киноны гол дүрээр Каннын кино наадмын шилдэг жүжигчний шагнал авч, мөн энэ дүрээрээ Оскарт нэр дэвшиж байв.
Дэлгэцнээс холдсон Депардье сүүлд татвараас зугтаж Бельгид амьдрах болсон, ОХУ-ын ерөнхийлөгчөөс иргэншил авсан зэрэг дуулианд нэр холбогдож байсан юм
Насанд хүрээгүй хүүхэд тээврийн хэрэгсэл жолоодсон 24 хэрэгт 6 хүн нас барж, 21 хүн гэмтжээ
Монгол Финландын боловсролын сайд нар хамтын ажиллагааны 5 баримт бичиг байгууллаа
Ой, хээрийн түймэр өмнөх оны мөн үетэй харьцуулахад 29 хувиар буурчээ
Хельсинки хотноо Финланд-Монголын бизнес форум боллоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Финланд Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Финланд Улсын Ерөнхийлөгч Александер Стубб албан ёсоор угтаж авлаа
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ