“Эмоци” продакшны шинэ уран бүтээл болох ''This is Mongolia'' инээдмийн энтертаймент шоу тоглолт 2018 оны 8 дугаар сарын 25 аас эхлэн СТӨ-нд өдөр бүр 19:00 цагаас тоглогдож байгаа билээ. Нээлтээ хийгээд тав л хонож буй тус продакшны тоглолт үзэгчдэд хөнгөн инээд, ухаарал, баяслыг өгөхийн сацуу нийгэмд болохгүй байгаа бүхнийг шоглож, ёгтолж гаргаж ирснээрээ сэтгэлд хүрсэн номерууд байна хэмээн үзэгчид ихэд ам сайтай гэнэ шүү.
Тус продакшнд үзэгч бидний хайрлан хүндэтгэдэг жүжигчин МУСТА Төөтөө буюу Д.Түвшинтөр, С.Тэмүүжин, Г.Нарансолонго, Б.Баатархүү, Мөөжиг нарын уран бүтээлчдээс гадна олон шинэ залуу уран бүтээлчид нэг баг болон ажилладаг. Нээлтээ хийсэн өдрөөсөө үзэгч залуусыг байлдан дагуулж байгаа тус шоу тоглолт олон олон гэнэтийн бэлэгээр дүүрэн байна. Монголын хошин урлагийн “Эмоци” продакшны “ Тhis is Mongolia” тоглолтонд үзэгч та бүхнийг халуун ам бүлээрээ, хайртай найзуудтайгаа, хань ижилтэйгээ хүрэлцэн ирэхийг урьж байна. Налгар намрын өдрүүд эхэлсэн энэ өдрүүдэд үзэгч түмэндээ шинэ уран бүтээлээрээ бэлэг барьж байгаа “Эмоци” хамтлагийнхандаа цаашдынх нь уран бүтээлд өндөр амжилтыг хүсэн ерөөе.
Дэлгэрэнгүй мэдээллийг: 96629662 329173 авах боломжтой.
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2198 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Ерөнхий сайд Н.Учрал олимпиадын хүрээнд гарсан зардлыг шийдвэрлэж өгөхөөр боллоо
Б.Пүрэвдагва: "Сэлбэ" төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
“Өдөрт 2-3 удаа зодохгүй бол нойр хүрэхгүй” хэмээн ярьсан бичлэгт гарсан хоёр хүүхдийг хамгаалалтад авчээ
Б.Пүрэвдагва НҮБ-ын Суурин зохицуулагч Ян ван Хиердэнтэй уулзлаа
“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
ХЗДХ сайд С.Амарсайхан Шүүх шинжилгээний ерөнхий газарт ажиллалаа