Монголоос Их Британийн нийслэл Лондон хот хүрэх 12 мянган км замыг тэмээтэй туулах аялалдаа гарсан Н.Байгалмаа бүсгүй замдаа гараад удаж байгаа билээ. Тэмээчин бүсгүй Н.Байгалмаа өдгөө Өвөрмонголын Элий аймагт хүрээд байсан боловч бие нь өвдөж эмнэлэгт хүргэгдсэн болохыг хэдхэн хоногийн өмнө түүний нөхөр н.Нямдорж өөрийн цахим хуудаснаа байршуулж байсныг бид хүргэж байсан. Тэрбээр “Байгалмааг Монголын нутаг дэвсгэрт байхад аяллыг нь зогсоох гэсэн маш олон оролдлого гарч байсан. Одоо Хятадад хордлогод орж бие нь тун муудлаа. Санаатай үгүйг хэлж мэдэхгүй байна. Эхнэр маань энэ аяллаа үргэлжлүүлбэл “Өөрөө болон тэмээд нь амьд гарахгүй шүү” гэсэн заналхийлэл олон талаас их ирсэн” гэж байсан. Тэгвэл өчигдөр Байгалмаагийн бие тэнхэрч, аялалдаа эргэн гарснаа өөрийн цахим хуудаснаа нийтэлсэн байна.
Багш, эмч нарын цалингийн хэлэлцээрт яаралтай өөрчлөлт оруулахыг Л.Энх-Амгалан, Э.Батшугар нарт даалгалаа
Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо
Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ
Гурван настай дагавар хүүгээ хүчиндэхийг завдсан эрэгтэйд бүх насаар нь хорих ял оноолоо
Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянаж, ажлаа эрчимжүүлэхийг даалгав
Хилийн боомтуудын 2026 оны 11 дүгээр сард ажиллах цагийн хуваарь
Эрүүгийн 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлэв