Н.Номтойбаярын залуу хувилбарын Angel

Moderator
15 цаг 19 минутын өмнө

Энэ тэндхийн хүүхнүүдтэй нэр холбогдож явдгаараа алдартай эрхэм гишүүн Н.Номтойбаярын том хүүгийнх нь хайрын романс хэвлэлийнхний нүүр хуудсыг чимдэг болоод удлаа. Тэрбээр анх 10 жилийн ширээнээс салмагцаа, өөрөөсөө нэлээд хэдэн насаар эгчмэд бүсгүйтэй учир ургуулж Мөнгөншагай хэмээх хүүгийн аав,ээж болоод удалгүй салсан гэдэг. Өдгөө Мөнгөншагай хүү эрийн цээнд хүрч,ааваасаа ч том эр болжээ. Н.Номтойбаярын нууц хүү, Нямтайширын амин хүү Мөнгөншагай саяхнаас загвар өмсөгч модель Ялгуунтай учир ургуулсанаа ил болгосон. Ялгууны хувьд ирээдүйтэй моделийн тоонд зүй ёсоор бичигддэг бөгөөд Мөнгөншагайтай амьдралаа холбох уу эс холбох уу гэдгийг цаг хугацаа харуулах биз ээ.