Насан багадаа найзалж нэгэн зорилгын төлөө гар барин тэмүүлсэн үе тэнгийн гурван охин “SKey” нэртэй хамтлаг байгуулан монголын рок попын ертөнцөд цахиур хагалан орж ирснийг дуулгахад таатай байна. Рок попынхондоо дундаа отголж хамтлаг болсон тэд шувууны бага нь адтай гэдэг шиг Франц Улсын алдарт “Le Furet” брэндийн нүүр царайгаар хүртэл тодроод амжжээ. Дарсны эх орон гэгддэг Франц Улсын алдарт “Le Furet” брэндийн виски, дарсны компани нь дэлхийн зах зээлд хэдийнэ танигдсан брэнд. Харин энэ брэндийн нүүр царайгаар монгол охид тэр дундаа “SKey” хамтлагийн охид тодорсон нь зүгээр ч нэг аз биш. Шинэлэг дүр төрх, содон аялгуугаар монголын рок попын урлагт хүч түрэн орж буй ““SKey” хамтлаг тун удахгүй Ази төдийгүй дэлхийн хэмжээний супер стар болно гэдэгтэй итгэлтэй байна. Охидын хамтлагийн шинэхэн уран бүтээлийг хүлээн авч сонирхоно уу.
NO BRAND МОНГОЛД: АНХНЫ САЛБАРАА ШИНЭ ХОТЫН ЗАХИРГААНЫ ДЭРГЭД НЭЭЛЭЭ
Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна
Маргаашаас ихэнх нутгаар +30 градус, говийн бүс нутгаар +38 градусыг давж хална
Н.Учрал: Аль замуудыг хэзээнээс хаахаа 08.01 гэхэд нийслэлчүүдэд мэдээлээрэй
Б.Пүрэвдагва: Цаашид явган хүний замыг үнэтэй гантиг чулуугаар хийхгүй
Ерөнхий сайд асан С.Батболд гавьяат эдийн засагч цолоор шагнагдлаа