Умард Солонгосын залуу удирдагч Ким Чен Ун Ри Сол Жү гэгч бүсгүйтэй гэрлэсэн тухай тус улсын мэдээллийн төв агентлаг KCNA өчигдөр мэдээлжээ. Сүүлийн үед Ким Чен Ун театр үзэж, олон нийтийн арга хэмжээ болон нээлтэд оролцохдоо байнга дагуулж явах болсон нууцлаг бүсгүй түүний нууц амраг уу, эсвэл дүү нь үү гэдэг таамаглалуудыг ийнхүү няцаажээ. Умардын хэвлэлүүд Ким Чен Уны эхнэрийн хэн болох талаар дэлгэрэнгүй мэдээлээгүй боловч саяхнаас түүнийг эхнэр нь хэмээн дурьдах болсон аж. Умардын өмнөх удирдагчид хувийн амьдралаа ихэд нууцалдаг байсан бөгөөд тэдний эхнэрүүд ямар хүмүүс байсан, ямар амьдрал туулсан нь оньсого хэвээр үлдсэн юм. Залуу Кимийн хувьд ч мөн адил энэ бичигдээгүй хуулийг мөрдөж байгаа аж. Үнэн хэрэгтээ Солонгосчууд Кимийн гуравдахь залгамжлагчийнхаа талаар өөрсдөө ч тун бага мэддэг. Умардын хэвлэлүүдэд Ри Сол Жү хэмээх бүсгүй хэн болох талаар ганц ч өгүүлбэр гараагүй байгаа гэнэ. Умард Солонгосын иргэд шинэ тэргүүн хатагтай нь хэн болохыг таамаглаж байх зуур БНСУ болон өрнөдийн хэвлэлүүд зүгээр суусангүй. БНСУ-ын тагнуулууд Умардын залуу удирдагчийн нууцлаг бүсгүйг “Bochonbo” хэмээх электрон хөгжмийн хамтлагийн ахлагч Хён Сон-Вол гэдгийг тогтоосон тухай хэвлэлүүд мэдээлж эхэлсэн юм. Нөхөр, хүүхэдтэй түүнийг Ким Чен Уны нууц амраг гэдэгт тагнуулууд итгэлтэй байсан юм.
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа
NO BRAND МОНГОЛД: АНХНЫ САЛБАРАА ШИНЭ ХОТЫН ЗАХИРГААНЫ ДЭРГЭД НЭЭЛЭЭ
Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна
Маргаашаас ихэнх нутгаар +30 градус, говийн бүс нутгаар +38 градусыг давж хална
Н.Учрал: Аль замуудыг хэзээнээс хаахаа 08.01 гэхэд нийслэлчүүдэд мэдээлээрэй
Б.Пүрэвдагва: Цаашид явган хүний замыг үнэтэй гантиг чулуугаар хийхгүй