Гомо Нараа тасарсан явна

Moderator
Өчигдөр 14 цаг 11 минут

1990-ээд оны тэртээ буюу зах зээлийн нийгэмд шилжиж байсан эгзэгтэй үед хэвлэлийн баатар болж явсан энэ эрхмийг Н.Наранбаатар гэдэг. Бэлгийн чиг хандлагаараа гадуурхагдаж  өдийг хүртэл “Гомо Нараа” хэмээн алдаршсан. Хэдэн жилийн өмнө ижил хүйстнүүдийн эрх ашигийг хамгаалах холбоо байгуулж Ч.Сайханбилэгийг тэргүүнээр тавих хүсэлт тавьж олныг гайхшируулж явсан. Тэрээр саяхан манай папараццид бор дарс хүртэж тасарсан явж буй нь манай дуранд буусан нь энэ. Хөлөө олохгүй дэнчигнэх түүнийг дэлхий  хүлээхгүй эргэх аж. Ядарсан нэгнээ өргөөд авдаг монгол түмний сэтгэл он цагийн элэгдэлд уусан алга болсоор буйг энэхүү зурагнаас харж болох ажээ.