Монголын тэргүүн баячуудын нэг, “Ажнай корпораци”-ийн эзэн Д.Бат-Эрдэнэ гэх энэ эрийг танихгүй хүн ховор болов уу. Тэрээр төр түшилцэх хугацаандаа “Таван толгой”-той холбогдох асуудлаар нэлээд хэл, аманд орж луйварчин гэх нэрийг хэсэгтээ л зүүсэн нэгэн. Дэлгэр сайхан зуны цагт Д.Бат-Эрдэнэ ичээнээсээ гарсан юм шиг олныг хамарсан арга , хэмжээнүүдэд үе, үе харагдах болоод байна. Урьд өмнө нь ингэж явах нь ер нь л ховорхон үзэгдэл. Бизнесээ хүртэл Ажнай хэмээн нэрийдсэн энэ бийлэгжүү эрхэм хурдан моринд тун чиг хоббитой. Бүр уяачдийн авдаг МУТМ хэмээн том гуншинтай байх шүү. Саяхан болсон нэгэн шоуны үеэр ийнхүү манай папараццид буулаа. Бас ч гэж нэлээд халаалттай бололтой. Учир нь тэрээр ууж, идэхдээ хүртэл бие хамгаалагчаараа өөрийгөө харуулдуулж явах аж. Зургийг нь дарсан зурагчин руу хамгаалагчаа илгээж өөрийнхөө дүрс, зураг бичлэгийг нь хүчээр устгуулсан тухай зарим нэг зурагчингууд ярьж байна. Олны танил тэр тусмаа төр түшилцэж явахдаа хэл, ам дагуулж байсан энэ хүний үйлдлийг тольдох нь сэтгүүлч, зурагчдын хийх ёстой ажлуудын нэг мөнөөс мөн билээ.
Багш, эмч нарын цалингийн хэлэлцээрт яаралтай өөрчлөлт оруулахыг Л.Энх-Амгалан, Э.Батшугар нарт даалгалаа
Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо
Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ
Гурван настай дагавар хүүгээ хүчиндэхийг завдсан эрэгтэйд бүх насаар нь хорих ял оноолоо
Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянаж, ажлаа эрчимжүүлэхийг даалгав
Хилийн боомтуудын 2026 оны 11 дүгээр сард ажиллах цагийн хуваарь
Эрүүгийн 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлэв