Буудалд хэрцгийгээр амиа алдсан 13 настай охиныг өдөр бүр сануулж байх зорилгоор хөшөө бүтээж байна. Тус хөшөө нь хүүхдийн хүчирхийллийн эсрэг билэгдэл болж сүндэрлэх монгол охины хөшөө ажээ. Одоогийн байдлаар цутгалтын ажил дутуу байгаа тухай холбогдох хүмүүс мэдээлж буй юм. Өмнөд Солонгост мөн хүчирхийллийн эсрэг билэг тэмдэг болсон солонгос охины хөшөө байдаг бөгөөд хүн бүр хайрлаж арчилдаг аж. Эргэн сануулахад, өнгөрсөн долоо хоногт Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1.2-д “шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх” гэх үндэслэлээр уг хэргийг мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан юм. Шүүгдэгч нар хохирогч охинд архи уулган согтоож, согтуурсны улмаас биеэ хамгаалах чадваргүй байгааг далимдуулан хурьцал үйлдсэн, улмаар хохирогч нь архины цочмог хордлогын улмаас нас барсан үйл баримт тогтоосон билээ.
Насанд хүрээгүй хүүхэд тээврийн хэрэгсэл жолоодсон 24 хэрэгт 6 хүн нас барж, 21 хүн гэмтжээ
Монгол Финландын боловсролын сайд нар хамтын ажиллагааны 5 баримт бичиг байгууллаа
Ой, хээрийн түймэр өмнөх оны мөн үетэй харьцуулахад 29 хувиар буурчээ
Хельсинки хотноо Финланд-Монголын бизнес форум боллоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Финланд Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Финланд Улсын Ерөнхийлөгч Александер Стубб албан ёсоор угтаж авлаа
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ