Орчин үеийн хөгжим тэр дундаа шинэлэг өнгө төрхийг илэрхийлэгч залуусын хүсэн хүлээдэг олон улсын хөгжмийн “Hunnu Music Festival 2018” энэ сарын 29-нд буюу өнөөдөр Чингисийн морьт хөшөөт цогцолбор буюу Цонжин Болдогт болох гэж байна.
Энэхүү фестивалийг “ON AD” agency, “Jenco Tour Bureau” ХК хамтран зохион байгуулж буй юм.
Бүтэн нэг өдрийн турш үргэлжлэх уг фестивальд progressive, electro-house урсгалаар дэлхийд танигдсан DJ нараас гадна энэ жил урилгаар "The Black Eyed Peas" хамтлагийн дуучин Apl.De.Ap хүрэлцэн ирнэ гэж байсан билээ.
Тэгвэл өчигдөр Реппер продюссер Apl.De.Ap нь Монголд газардсан нь манай папарацци дуранд буусан юм.
Реппер продюссер Apl.De.Ap нь 1995 оноос хойш уран бүтээлийн гараагаа эхэлсэн бөгөөд соло сингл уран бүтээлээ 2012 оноос толилуулж байна. Тэрбээр 2013 онд "Voice of the Philippines" шоунд шүүгчээр ажиллаж байжээ. Ийн дэлхийн оддыг дэргэдээс нь үзэх боломжийг олон улсын томоохон хөгжмийн наадам болох “Hunnu Music Festival 2018” монггол түмэндээ олгож байна.
Ц.Гарамжав: Насаараа татвараа шударгаар төлсөн хүмүүс эцэст нь өртэй амьдарч байна
Ихэнх нутгийг хамарсан цас орж, хүчтэй салхи, шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна
2026 оны “Оюутан цэрэг”-ийн бүртгэл өнөөдөр дуусна
Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өмнөх оны мөн үеэс 6.5 хувиар өслөө
Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр бий болно
3 настай хүүхдээ хөнөөсөн хойд эцгийн шүүх хуралд хүүхдийн ээж хүндэтгэх шалтгаангүйгээр оролцсонгүй
11 дүгээр ангийн сурагчид нэгнийгээ согтууруулж байгаад бусдаар хүчирхийлүүлсэн гэх хэргийг шалгаж байна