Монголын хамгийн том хөгжмийн наадмын нэг ХMF-2018 фестивали нь хоёр дахь жилдээ илүү өргөн цар хүрээнд 2018 оны 6-р сарын 15-ны өдөр Төв цэнгэлдэхэд эхэлж өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Наадмын зорилго нь жилийн жилд залуу нуугдмал авьяастнууд тайзнаа үзэгчдийг хэрхэн байлдан дагуулж чаддагийг харуулахаас гадна олон улсын мэргэжлийн баг бүрэлдэхүүн, уран бүтээлчдийг хамруулдагаараа онцлог юм.
Мөн энэ жилийн наадмын онцлог нь Монголдоо хамгийн том, чанартай дуугаралтыг үзэгчиддээ мэдрүүлж нүд, чих зэрэг баясгаж хөгжмийн бодит мэдрэмжийг Амстердамаас ирэх VJ мэдрүүлж байна.
Тайз 250 м2 засагдаж, орчныг бүрдүүлэх тайзны олон төрлийн гэрэл нийт 400 орчим байршуулсан бөгөөд өндөр нягтаршил бүхий 900 ш 4К лед дэлгэцийг 10 жил салбартаа ажилласан туршлагатай инженерүүд угсаран зохион байгуулалтын өндөр түвшинд болж байна. Тоглолтонд Люмино, Татар, Дижи Заяа, Ука, Маралжингоо, Киви Намуунаа, Хишигдалай, Зоригт, А Sound, Энгүүн гэх мэт олон уран бүтээлчид нэгдэг нэгэн үдшийг залуучуудтай хамт “бут” авч байна.Ийн Монголын хөгжмийн наадмын стандартыг шинэ түвшинд хүргэсэн “XMF” хөгжмийн наадам Төв цэнгэлдэх хүрээлэнд үзэгч олыг байлдан дагуулсаар...
Хоёр дахь жилдээ зохион байгуулагдаж гэж буй “XMF 2018” хөгжмийн наадмыг ерөнхий зохион байгуулагч “BRB” компани, хамтран зохион байгуулагчаар “MARSHALL INC”, “GER CONTENT” компаниуд хамтран нийт 600 гаруй залуучуудын нөр их хөдөлмөрөөр орчин үеийн хөгжмийн онцгой шийдэл, шинэ мэдрэмж, зөв, эерэг соёлыг түгээж байна.
Хөгжмийн наадам гэдэг нь өөрөө нийгэм-соёлын үйл ажиллагааны нэг хэлбэр байдаг. Үүгээр дамжуулан олон улс залуучуудад чиглэсэн эерэг мессеж хандлага, соёлыг түгээхийг зорьдог. Үүнийгээ дагаад төр, засгийн тэргүүнүүд нь энэ төрлийн арга хэмжээг дэмжин оролцдог. Энэ жишгийг Монгол Улсдаа бий болгох залуучууд бидний үүрэг гэж хэлж болох юм.
Гаднын дуучид, хөгжимчдийг эх орондоо урихдаа ч нүүр бардам тайзны засалттай, гэрэлтүүлэг, хөгжмийн дуугаралттай орчинтой байх тэр цаг бидэнд иржээ.
Насанд хүрээгүй хүүхэд тээврийн хэрэгсэл жолоодсон 24 хэрэгт 6 хүн нас барж, 21 хүн гэмтжээ
Монгол Финландын боловсролын сайд нар хамтын ажиллагааны 5 баримт бичиг байгууллаа
Ой, хээрийн түймэр өмнөх оны мөн үетэй харьцуулахад 29 хувиар буурчээ
Хельсинки хотноо Финланд-Монголын бизнес форум боллоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Финланд Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Финланд Улсын Ерөнхийлөгч Александер Стубб албан ёсоор угтаж авлаа
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ