Тайз дэлгэцийн олон сайхан дүрээрээ үзэгч олны талархалыг хүлээсэн гавьяат жүжигчин У.Уранчимэг, Соёлын тэргүүний ажилтан Д.Ганцэцэг, жүжигчин А.Ганчимэг нарыг УДЭТ-аас төрөн гарсан чадварлаг уран бүтээлчид гэдэгтэй олон хүн санал нийлэх биз ээ. Үзэсгэлэн, авьяас чадвар, хөдөлмөрч зангаараа нэгэн цогц болж чадсан эдгээр гурван бүсгүй “Хувьсал” продакшны дэлгэцийн анхны бүтээл болох “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” МУСК хийснээс хойш хэд, хэдэн бүтээлээрээ үзэгчдын талархалыг хүлээсэн бүсгүйчүүд. Эргэн санавал Зүрхээр наадагч”, “Атганд үлдсэн эрдэнэ”, “Миний нууц” гэх мэт бүтээлүүдээр нийгмийн толин тусгал гэж хэлж болохуйц нэгийг бодогдуулж хоёрыг тунгаалгасан сайхан бүтээлүүдээр түмнийг татаж байсан жүжигчид юм. Харамсалтай нь “Хувьсал” продакшн бүрэн бүрэлдхүүнээрээ цаашид уран бүтээл гаргах боломжгүй болж байгаа талаар нэгэн эх сурвалж мэдээлээ. Учир нь тус продакшны үзэсгэлэнт гурван бүсгүйчүүд түнжин хагарсан эсэхийг хэлж мэдэхгүй ч хоёр хуваагджээ. Тодруулбал Д.Ганцэцэг, А.Ганчимэг нар нь У.Уранчимэгээс салж тусдаа ажиллаж байгаа юм байна. Мэдэх нэгний нь яриагаар бол төрснөөс дутуугүй дотно болсон мэргэжил нэгт эгчээсээ салсан хоёр Ганаанууд нэгэн шинэ уран бүтээл дээр ажиллаж байгаа сурагтай.
Насанд хүрээгүй хүүхэд тээврийн хэрэгсэл жолоодсон 24 хэрэгт 6 хүн нас барж, 21 хүн гэмтжээ
Монгол Финландын боловсролын сайд нар хамтын ажиллагааны 5 баримт бичиг байгууллаа
Ой, хээрийн түймэр өмнөх оны мөн үетэй харьцуулахад 29 хувиар буурчээ
Хельсинки хотноо Финланд-Монголын бизнес форум боллоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Финланд Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Финланд Улсын Ерөнхийлөгч Александер Стубб албан ёсоор угтаж авлаа
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ