Өчигдөр нэгэн ноцтой зөрчил гарсан нь "Үндэсний соёл амралтын хүрээлэн"-д байрлах "Пуужин" тоглоом дундуураа хугарсан явдал. Уг ослын улмаас бага насны 6 хүүхэд болон 2 том хүн бэртэж гэмтээд буй. Тэдний ярьж буйгаар тоглоом дундуураа хугарч дээр байсан пуужин унан доор байрлаж байсан пуужинг мөргөн газарт унасан байна. Тус үйл явдал болсны дараа паркийн ажилтнууд ирэн хугарсан хэсгийг гагнахыг завдсан бөгөөд газарт байсан хүүхдүүдийн цусыг усаар угаан ул мөрийг балласан байна. Түргэн тусламж дуудан хүүхдүүдийн эрүүл мэндийг бодохын оронд хамгийн түрүүнд өөрсдийнхөө хариуцлага алдсан ул мөрөө баллахыг завдсан бүдүүлэг үйлдэл гаргасан байна. Эцэг эхчүүд үүнд гомдолтой байгаагаа илэрхийлсэн бөгөөд "ҮСАХ"-г аюулгүй ажиллагааны горимыг хангаж ажиллаагүй, хариуцлагагүй байдал гарган хохирогчдыг үл тоосонд ихэд шүүмжлэлтэй хандаж буйгаа илэрхийлсэн байна. Хүүхдүүдийн маань ганц тоглодог газар нь ийн хариуцлагагүй аюулгүй ажиллгааны шаардлага хангахгүй байхад эцэг, эхчүүд хэнд итгэх вэ. Аюулгүйн амьдралын баталгаа үнэхээр алга байгаагийн тод жишээ нь энэ юм.
NO BRAND МОНГОЛД: АНХНЫ САЛБАРАА ШИНЭ ХОТЫН ЗАХИРГААНЫ ДЭРГЭД НЭЭЛЭЭ
Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна
Маргаашаас ихэнх нутгаар +30 градус, говийн бүс нутгаар +38 градусыг давж хална
Н.Учрал: Аль замуудыг хэзээнээс хаахаа 08.01 гэхэд нийслэлчүүдэд мэдээлээрэй
Б.Пүрэвдагва: Цаашид явган хүний замыг үнэтэй гантиг чулуугаар хийхгүй
Ерөнхий сайд асан С.Батболд гавьяат эдийн засагч цолоор шагнагдлаа