УИХ-ын гишүүн Д.Гантулга, Д.Мурат нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг прокурорын байгууллагаас УИХ-д хүргүүлсэн ч чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх шаардлагагүй хэмээн үзсэн юм. Тэгвэл уг УИХ-ын уг шийдвэрт Ерөнхийлөгч Х.Баттулга хориг тавьжээ.
Тэгвэл дөнгөж сая УИХ-ын гишүүн Д.Мурат албан ёсоор тайлбар өглөө. Тэрбээр "Ерөнхийлөгчийн хоригийг дэмжиж байна. Их хурлын гишүүн байна уу, жирийн хүн байна уу хамаагүй. Тэгш эрхтэй. Би шалгуулахад бэлэн байна. Шалгуулчихаад ороод ирнэ. Энэ бол зохиомол хэрэг байсан. Би гэмт хэрэг хийгээгүй. Ерөнхийлөгчийн хоригийг дэмжинэ" гэлээ.
Харин түүний өмгөөлөгч Л.Батмөнх "Хэвлэлээр бичигдээд байгаа шиг бэлгийн дарамт учруулсан асуудал биш. Прокурорт шалгагдаж байгаа хэрэг нь бусдын биед гэмтэл учруулсан асуудал байгаа. Аль 2017 онд үүссэн хэрэг одоо хүртэл шалгагдаж байгаа нь удаашралтай байна. Гэхдээ хуулийн байгууллагад итгэж байна" гэв.
ЧУУЛГАН: УИХ-ын асуулгын цагаар АН-ынхан “Авлигажуулсан Монгол“ сэдвээр Ерөнхий сайдаас асуулт асууна
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Хэнтий аймагт зам тээврийн ослын улмаас 26 хүний амь нас хохирчээ
ЗГ: Иргэнээс “Х.Нямбаатарыг шалга“ гэх мессеж ирсэн нь notification-ээр харагдсаныг мушгин гуйвуулахгүй байхыг хүсье
Хилийн боомтуудын тавдугаар сард ажиллах цагийн хуваарь
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 8 нэмэгджээ
"Агро сити" дагуул хотын дэд бүтцийн шийдлүүдийг дэмжлээ