"Зөв гэр бүл, Зөв хүүхэд, Зөв нийгэм" уриан дор зөв хандлага, зөв үлгэрлэлийг бий болгох зорилготой "MRS MONGOLIA WORLD 2018-ГОО ЭЭЖ" улсын анхдугаар уралдаан өчигдөр болж өндөрлөлөө. "Гоо ээж" улсын анхдугаар уралдаанд “Алдарт эх”-ийн одонтой, дөрвөөс дээш хүүхэд төрүүлсэн ээжүүд оролцсон бөгөөд эхний шатны шатны шалгаруулалтад 60 гаруй оролцогч оролцож, сүүлчийн шатанд 29 оролцогч үлдсэн юм. Шилдэг 29 оролцогчоос тэргүүн байранд мэйк ап артист Дэлгэрцэцэг шалгарч 2018 оны Гоо ээж боллоо. Тус уралдаанд “Алтан эрдэнэ”-ээс эхлээд “Ган эрдэнэ” хүртэл есөн эрдэнийн шагнал байгаагаас гадна “Оюунлаг Гоо Ээж”, “Хүмүүнлэг Гоо Ээж”, “Авьяаслаг Гоо Ээж”, “Гоолингоо Ээж”,“Үзэсгэлэнт Гоо Ээж” гэсэн таван номинацид ээжүүдээ шалгаруулжээ. Мөн үүнд нэгэн бахархууштай үйл хэрэг болсон нь төрөхийн хүндэрлийн улмаас эхнэрээ алдаж 6 хүүхэдтэйгээ үлдсэн Н.Төмөрсүхэд туслахаар "Алдарт эх" фэйсбүүк группийн ээжүүд хандивын аян өрнүүлж "Гоо ээж 2018" тэмцээний тайзнаа 2 өрөө байрны түлхүүрийг гардуулан өглөө. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болттугай.
Насанд хүрээгүй хүүхэд тээврийн хэрэгсэл жолоодсон 24 хэрэгт 6 хүн нас барж, 21 хүн гэмтжээ
Монгол Финландын боловсролын сайд нар хамтын ажиллагааны 5 баримт бичиг байгууллаа
Ой, хээрийн түймэр өмнөх оны мөн үетэй харьцуулахад 29 хувиар буурчээ
Хельсинки хотноо Финланд-Монголын бизнес форум боллоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Финланд Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Финланд Улсын Ерөнхийлөгч Александер Стубб албан ёсоор угтаж авлаа
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ