БНХАУ-ын Чиндао хотноо Шанхайн хамтын ажиллагааны байгууллага /ШХАБ/-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн 18 дахь удаагийн өргөтгөсөн хуралдаан энэ сарын 9-10-ны өдрүүдэд зохион байгуулагдаж өндөрлөлөө.
/ШХАБ/-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын уулзалтад Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-ын Дарга Ши Жиньпиний урилгаар оролцсон юм.
Тэгвэл Ерөнхийлөгч Х. Баттулгын бүрэлдэхүүнд ерөнхийлөгчийн Монгол Улс, Япон Улсын хамтын ажиллагааны асуудал хариуцсан бие төлөөлөгч Д.Дагвадорж багтжээ.
Тэрбээр энэ тухайгаа “Ким Чен Уныг 1980 оны хамгийн өнгөтэй өөдтэй гээд байх юм. Мань чинь бас 1980 оных шүү дээ! Си даргатай гар барьж халуун дулаан яриа өрнүүлж, Аса-г үздэг байсан ХАНГАН хятад хэлээр Ёкозүна 横綱 гэж хэлээд гээд сүйд ккк. Протокол зөрчсөн сайхан уулзалт боллоо. Миний хийж чадах зүйл бол эх орноо зөв сурталчлах оноо авчрах явдал юм!” хэмээн өөрийн цахим хуудаснаа бичжээ. Ийн 1980 оныхноос хамгийн өөдтэй явж байгаа гэж Хойд Солонгосын удирдагчийг нэрлэсэн явдалд санаа нийлэхгүй өөрийг нь мөн нэрлэх ёстой гэж үзсэн ажээ.
Насанд хүрээгүй хүүхэд тээврийн хэрэгсэл жолоодсон 24 хэрэгт 6 хүн нас барж, 21 хүн гэмтжээ
Монгол Финландын боловсролын сайд нар хамтын ажиллагааны 5 баримт бичиг байгууллаа
Ой, хээрийн түймэр өмнөх оны мөн үетэй харьцуулахад 29 хувиар буурчээ
Хельсинки хотноо Финланд-Монголын бизнес форум боллоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Финланд Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Финланд Улсын Ерөнхийлөгч Александер Стубб албан ёсоор угтаж авлаа
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ