“Алдрын од” одонт “Харанга” хамтлагийн 30 жилийн ой 2019 онд тохиох гэж байна. Энэхүү түүхэн ойг угтан тус хамтлагийнхан “Хайрла” нэртэйгээр уран бүтээлийн тоглолтоо зургаадугаар сарын 8, 9-ний өдрүүдэд ”UB Palace”-ын концертын их танхимд тоглолоо. Тоглолт танхим дүүрэн үзэгчидтэй нижгэр болсон юм. Тоглолтонд тэдний залуу наснаас эхлэн өдийг хүртэл фанат нь хэвээр байсаар ирсэн үнэн фанатууд нь олоноор хүрэлцэн иржээ. Тоглолтын үеэр тус хамтлагийн аргил гитарчин Ц.Чулуунбат буюу Чука үзэгчдийн дундуур явж фэнүүтэйгээ халуун дотно тэврэлдэж байсан юм. Түүний фанатууд нь сэтгэгдэл тун өндөр байсан бөгөөд цэцгийн баглаагаар Чукаг дарж байлаа. Тэр яах аргагүй монголын рок, попын ертөнцөд үнэтэй хувь нэмэр оруулж буй нэгэн тод од мөнөөс мөн билээ.
Торгууль төлүүлэх нэрээр залилан хийх оролдлого гарчээ
“Алтан цом 2026–2027” шинэ улирлын барилдаан 11 дүгээр сард эхэлнэ
Зарим нутгаар хур тунадастай, сэрүүхэн байна
Туулын хурдны замтай холбоотой шүүх хурлыг 14 хоногоор хойшлуулжээ
Энэ 7 хоногт 896 мянган тонн нүүрс арилжаалжээ
Өнөөдөр тэгш дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцоно
Олимпын мөнгөн медальт Б.Баасанхүү Олимпын эрхийн оноо олгох Их дуулга тэмцээнээс хүрэл медаль хүртлээ