Орчин үеийн уран бүтээлч залуус дэлгэцийн бүтээлүүдийг олноор хийж, үзэгчдийн хүртээл болгосоор байна. Клип, реклам, киног өнгө шийдлийн өргөн сонголтоор хийх болсон Монголын дэлгэцийн бүтээлийн хийц, хөгжилд үнэхээр хувьсгал хийгдсээр.
Ингэхдээ нөхөр нь продюссер эсвэл найруулагч болохоороо эхнэрээ, хүүхдээ хийж буй бүтээлдээ тоглуулдаг, PR-ддаг мода Монголд дэлгэрээд байна. Тухайлбал “Hero” энтертэйнментийн найруулагч Баатар эхнэр Ундралаа “Би чамд хайртай-2”, “Татар ажиллагаа” зэрэг кинонуудын гол дүрд тоглуулсан бол “DOZ” энтертэйнментийн захирал жүжигчин Доржсүрэн өөрийн бүтээсэн “Амьдрах тасалбар”, “Хөх толбот хүмүүс” зэрэг кинондоо эхнэр Мөнгөнзулаа тоглуулсан юм. Харин жүжигчин Дашхүү агсны хүү,“GO” студийн найруулагч Д.Галбаяр өөрийн найруулсан “Хайрын рекорд”, “Намрын синдром” зэрэг кинондоо эхнэр, УДЭТ-ын жүжигчин Хулангаа тоглуулаад авсан билээ. Мөн продюссер Цоггэрэлийн хувьд өөрийн “Хувьсал” продакшныхаа бараг бүх жүжиг, клипэнд эхнэр Уранчимэгээ тоглуулдаг билээ. Уранаагийн хувьд УДЭТ-ийн жүжигчин, МУГЖ бөгөөд мэргэжлийн ур чадварын хувьд өндөр түвшний, “чанарын тэмдэгтэй” уран бүтээлч юм.
Түүнчлэн найруулагч Хүсэлбаатар, яруу найрагч Мөнхбат нар эхнэрүүдээ зохиолыг нь бичсэн кинондоо, дуучин Quiza, дуучин Болд, Мотивын Жижгээ нар эхнэр хүүхдүүдээ клипэндээ хааяа хааяахан тоглуулж байгаа харагддаг.
Нэг салбарын гэр бүлийнхэн хамтын бүтээл хийх шиг сайхан зүйл гэж хаана байхав. Гэр бүлийн хүмүүсээ дэмжих нь туйлаас зөв. Гэвч зарим найруулагчийн хувьд эхнэр нь үнэхээр тухайн бүтээлийн шалгуурт нийцсэн эсэх, мөн мэргэжлийн ур чадварыг нь харгалзаж үзэх ёстой гэдгийг энд хэлье..
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа
NO BRAND МОНГОЛД: АНХНЫ САЛБАРАА ШИНЭ ХОТЫН ЗАХИРГААНЫ ДЭРГЭД НЭЭЛЭЭ
Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна
Маргаашаас ихэнх нутгаар +30 градус, говийн бүс нутгаар +38 градусыг давж хална
Н.Учрал: Аль замуудыг хэзээнээс хаахаа 08.01 гэхэд нийслэлчүүдэд мэдээлээрэй
Б.Пүрэвдагва: Цаашид явган хүний замыг үнэтэй гантиг чулуугаар хийхгүй