Та бүхэнд шинэ содон, сонирхолтой фото мэдээллийг папараци зургийн хамт тасралтгүй хүргэдэг www.paparatsi.mn сайт болон долоо хоног тутмын ууган сэтгүүлүүдийн нэг “ТВ 7 Хоног” сэтгүүл хамтран “Best Cover Girls” уралдааныг зарлаж байна.
“ТВ 7 Хоног” сэтгүүлийн нүүрэнд зураг нь тавигдах “Cover Girl” тэмцээнд ялагч нийт долоон охиныг шалгаруулна. Ингэхдээ шалгарсан охин тус бүр нэг долоо хоногоор ээлжлэн долоон долоо хоногийн турш тус сэтгүүлийн нүүрнээ гарах юм. Бид хамгийн үзэсгэлэнтэй, хамгийн зөв дүр төрхтэй, хамгийн олон LIKE авч чадсан цорын ганц оролцогчийг Facebook [ www.facebook.com/paparatsi.mn ] цахим хуудаснаа тодруулах болно.
Бидний уралдааны онцлог нь оролцогчдын насны хязгаар заалгүй, зөвхөн 16-аас дээш насны бүсгүй байхад л хангалттай. Гар утас, мэргэжлийн студид авахуулсан зураг зэргийг үл харгалзах тул та өөрийнхөө хүссэн зургийг овог нэрийнхээ хамт where_is_ml@yahoo.com хаягаар бидэнд илгээгээрэй.
Зураг хүлээн авах хугацаа : 2012.07.20 – 2012.08.20
Лавлах утас : 9991-9525
Уралдааны шагналд ялсан охин тус бүр:
1. ТВ 7 Хоног Сэтгүүлийн нүүр хуудсанд гарах эрх
2. “Cool Photo Agency” мэргэжлийн фото студид өөрийн Топ 9 зургийг авахуулах эрх
3. Хамтлаг, дуучдын клипэнд тоглох эрх
Царайлаг охид оо!!! Та бүхэн уралдаандаа амжиж оролцон Best Cover Girl-ийн нэг болоорой!!! Бүгдэд нь амжилт хүсье!!!
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Саксони муж улсад айлчилж байна
Монгол, Германы боловсролын салбарын хамтын ажиллагааны баримт бичгүүдийг байгуулав
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Саксони муж улсын Ландтагийн Ерөнхийлөгч бараалхлаа
Жолооч та өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндийг хамгаалж, замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцоно уу
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2228 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Замын нөхцөлд хурдаа тохируулан, шаардлага хангасан өвлийн улирлын дугуйг ашиглана уу