АН+МАХН+ИЗНН+Бие даагч = 22 яам 3 шадар сайд 44 дэд сайд


Манай улс 22 яамтай, гурван шадар сайдтай болж байгаа гэх юм.

Яагаад гэвэл яг тэгж таарч байна. Ц.Нямдоржийн ажилыг Х.Тэмүүжин дангаараа дийлэхгүй тул 2 хуваагаад нэгийг нь Л.Цог авч хамжилцаад Хуулийн яам, Дотоод хэргийн яам гэж 2 хуваана. Одоогийн байдлаар 22 яам 3 шадар сайд 1 тэргүүн шадар сайд болох план "Эвсэгчид" бодож олоод байгаа бөгөөд өмнө нь 1 агентлаг дангаараа өлхөөн хийчихдэг байсан ажилыг 2 хуваагаад яам болгоод данхайлгаж байна.

 

Түлш, эрчим хүчний яам, Эрдэс баялгийн яам, Хуулийн яам, Дотоод хэргийн яам гээд хувааж өгч байгаа ба золтой нь Батлан хамгаалах яамыг Батлан яам, Хамгаалах яам гэж хуваачихгүй бололтой. Хамгийн гайхалтай нь яам бүхэн 2 дэд сайдтай байх ба үүнийг сийрүүлвээс 44 дэд сайд 22 сайд нийтдээ 69 сайд тушаалтан байх боллоо.

 

Онцгой байдал, Мэргэжилийн хяналт, Мэдээлэлийн технологи зэрэг томоохон агентлагууд бас дотроо задарч яам болох сурагтай. Шуудангийн яам байгуулах санал ч хэлэлцээрийн үеэр гарч энэ арай ч дэндэнээ хэмээн больсон мэдээлэл ч байна. Юутай ч Монгол төрийн бүтэц маш том болж улам олон гарын үсэг, хаалга нэмэгдэж буй бололтой.